Хүрэн манжингийн шүүсээр хоолойн ангиныг эмчлэх нь

Twitter Print
2023 оны 03-р сар 07-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Хоолойны өвчин, тэр дундаа ангинаар хүн бүр өвчилж байсан байх. Ангины үед бие тавгүйтэж, хоолойн өвчнөөс болж шаналдаг. Тэр бүр эмийн сангаас авсан эм үр дүнтэй байдаггүй. Тэгвэл энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна. 

Хүрэн манжин бол хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно. 

Хүрэн манжингийн ач тус:

Үрэвсэл намдаана.

Нянгийн эсрэг үйлчилгээтэй.

Өвчин намдаана.

Дархлаа сайжруулна.

Цусны судасны уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.

Хоолойны идээг арилгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

200 мл хүрэн манжингийн шүүсийг 1 хоолны халбага алимны цуутай хольж хутгана. Бэлэн болсон хүрэн манжингийн коктейлээ богино долгионы зууханд Цельсийн 30-35 хэм хүртэл халаана. Бэлэн болсон бэлдмэлээрээ хоолойгоо бүрэн эдгэтэл хоногт 6-7 удаа зайлна.

хүрэн манжингийн шүүс зурган илэрцүүд

Хоолой идээлсэн тохиолдолд:

Хоолойгоо хүрэн манжин болон сонгины шүүсээр зайлаарай. Хүрэн манжингийн шүүсийг усанд 1:1-ийн харьцаатай хольж хутгана. Устай хольсон 150 мл хүрэн манжингийн шүүсэн дээр 1 хоолны халбага сонгины шүүс нэмж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээр хоолойгоо 3 цаг тутам зайлаарай.

Хоолойн өвчнийг анагаах гуравхан орцтой бэлдмэл

Хоолой өвдөх нь балчир хүүхдээс эхлүүлээд нас бие хүрсэн хэнд ч маш хэцүү, төвөгтэй өвчин шүү дээ. Үүнийг гэрийн аргаар бэлдмэл хийж эмчилцгээе. Таны хоолой өвдөхөд тухайн үед нь л эмчилсэн болоод гайгүй болчхоор нь дутуу эмчлээд тоохгүй хаячихдаг юм биш биз дээ. Энэ үйлдэл олон давтагдвал хоолойн өвчин хүндэрч үе мөч, уушги зэрэг олон эрхтэнд нөлөөлж антибиотик ууж, тариулсан ч эдгэх явц удаан болох аюултай тул хоолойн өвчнөөс сэргийлж тэр дор нь эмчлэж байх хэрэгтэй.

Ялангуяа бидний багачууд сав л хийвэл дорхноо хоолой нь өвдчихдөг шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүд энэхүү бэлдмэл хийх жорыг сайн сурч аваад жилийн 4 улирал хэрэглэж байх боломжтой. Зардал маш багатай бөгөөд байгалийн гаралтай эм бэлдмэл гэсэн үг. Хоолойн өвчнийг анагаах бэлдмэл хийхэд танд дараах зүйлс хэрэгтэй.

Холбоотой Зураг

Үүнд: 1 ширхэг нимбэг, 180 гр зөгийн бал, Цагаан гаа 10 гр

Бэлтгэх арга:

Сайтар ариутгаж цэвэрлэсэн варианы шилэнд зөгийн балыг хийнэ. Нимбэгийг сайтар угааж цэвэрлээд хальс, үртэй нь хамт нимгэн хэрчиж хийнэ. Цагаан гааг жижиглэн хэрчиж хийнэ. Ингээд сайтар хольж хутгаад агаар орохооргүй таглаж сэрүүн газарт 2-3 сар хадгална.

Энэ хугацаанд онгойлгох хэрэггүй.Үүний дараа ханиад хүрсэн, хоолой өвдөж сульдсан үедээ нэг аяга халуун ус эсвэл цайнд 1 цайны халбага бэлдмэлийг хийж найруулж өглөө, өдөр, орой тогтмол ууна.

Энэхүү бэлдмэл нь хүний эрүүл мэндэд нэн сайн маш олон амин дэм, эрдэс бодисын нэгдэл болсон байх тул богино хугацаанд таны дархлааг сэргээж, өвчний нянг хөөн устгаж, эрч хүчээр цэнэглэнэ. Тогтмол хэрэглэж заншвал таны биед бүрэн дархлаа тогтож ханиад томуу, хоолойн өвчин тусна гэхээс ангижирна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.