Уран бүтээлч С.Саранцацралт оюун санааны хоцрогдлыг дүрслэх урлагаар илэрхийлжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 22-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Төрийн шагналт уран бүтээлч С.Саранцацралт “Оюун санаагаа аваръя" нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ "Хаан Банк арт галлериа"-д энэ сарын 13-ны өдөр нээв.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр Installation /инстоляци/, Conceptual Readymade /концептуал рейди мейд/ бүтээлүүдийг толилуулж байна. Эдгээр бүтээлээр өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, хүрээлэн буй орчин, хүмүүс хоорондын харилцаа, оюун санааны хоцрогдол гэх мэт үзэгдлүүдийг орчин үеийн дүрслэх урлагаар дамжуулан үзүүлэхийг зорьжээ.

Мөн үзэгчдэд шинэ санаа, өөрөөр харах өнцөг болон шүүмж асуултуудыг өөртөө болон нийгэмд тавих нээлттэй боломжийг олгож байгаа аж.

Уран бүтээлч С.Саранцацралт "Contemporary art буюу Орчин үеийн урлаг нь бидний дунд өрнөж буй үйл явцыг шүүлтүүргүйгээр , бодитоор дүгнэж анализ хийх боломжийг олгодог бөгөөд биднийг байнга асуулт, сониуч байдалд урин залж, даллаж байдаг. Оршихуйн тухай бидний танин мэдэхүй, ойлголт, эргэлзээ улмаар өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг маань нийгэмд таниулдаг. Бид юмсыг харах өнцгөө өөрчилснөөр амьдралын хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөж улмаар илүү сайхан шинэ ирээдүйг бүтээх болно. Тэгэхээр бид оюун санаагаа живэхээс аварцгаая" гэжээ.

Тэрбээр “Ямар нийгэмд амьдарч байгаа минь хамаагүй, юмаа л бушуу гайхуулъя” инстоляци бүтээлээ "Хүн амынх нь дийлэнх хувь нь ядуу тарчиг амьдардаг нийгэмд, эд материалаар илүүрхэх ( зиндаархах) гайхуулах үзэгдэл нь сэтгэл зүйн эмгэгтэй, боловсрол нимгэн, бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас айдаг, Narcissistic disorder төрөлд багтах сэтгэцийн эмгэгийн нэг хэлбэр гэж сэтгэл зүйчид үздэг байна" гэж тайлбарлав.

Үзэсгэлэн энэ сарыг дуустал нээлттэй байх аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.