
ТАРГАЛАЛТ ЭРҮҮЛТ УРТ НАСЛАХАД СААД БОЛНО
Таргалалтын хор уршиг :
- Биеийн хэлбэр дүрс алдагдана
- Явж суух, ажиллаж хөдөлмөрлөхөд хүндрэл гарна
- Зүрх, бөөр, элэг, уушиг, үе мөчинд дарамт учруулна
- Бүх төрлийн өвчний суурь болно
Таргалалтын тухай “Турж үхэхгүй л бол туранхай нь дээр, туранхай бие мянган лан алт” гэсэн зүйр үг байдаг. Таргалалт зүрх, бөөр, элэг, нойр булчирхай зэрэг чухал эрхтнүүдийн үүрэг ачааллыг хүндрүүлж, судсыг өөхлүүлэн хатууруулдаг ба эрүүл урт наслахад ноцтойгоор заналхийдэг тул таргалалттай хүмүүс “жиндээ орох” нь чухал. Тарган, хэт туранхай хүмүүс өвчинд амархан өртдөг. Таргалж буй шалтгаанаа олж мэдэх хэрэгтэй. Хоол хүнсийг хэдий ихээр хэрэглэнэ, төдий чинээ муу.
Харин хэдий тэнцвэртэй хэрэглэнэ, төдий чинээ сайн юм. Биед өөх хэтэрхий хуримтлагдаж, хоол хүнсээр дамжин авах илчлэгийн хэмжээ хэтэрснээс болж таргалж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хэт таргалалттай хүмүүс удамшлын болон дотоод шүүрлийн өөрчлөлттэй холбоотой таргалж байж магад... Ихэнх нь хөдөлгөөн бага хийдэг, хооллох цагийн буруу хэвшилтэй, уураг, өөх тос ихтэй, илчлэг (чихэрлэг, транс тос ихтэй хагас боловсруулагдсан) хэтэрсэн, шингээлтийн чадвар нь сайн хөгжиж өөх амархан хуримтлагддаг болсноос таргалж байна.
Иймээс хоолыг цадтал идэхгүйгээр ердийн үеийнхнээсээ арай бага болговол авах илчийн хэмжээ багасна.
Тарган хүмүүс аажмаар өөрөөрөө турах нь хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүл мэнддэд ашигтай. Хуримтлуулсан таргалалтаа хэдхэн өдөрт арилгаж гоолиг болохыг мөрөөдөж хэт их хоолоо сойх, эм уух, турах бэлдмэл, цайг хэтрүүлэх буюу удаан хугацаагаар хэрэглэх нь хүний шим тэжээл ба амин дэмээ алдах, ясны бүтцэд нөлөөлж яс сийрэгжих, бэртэх гэмтэхэд нөлөөлөх, өнгө зүсээ алдах, арьс сулран унжих зэрэг олон шалтгаан гарна.
Эм уугаад маш богино хугацаанд турах буюу аль эсвэл хоол бүр идэхгүй сойж турах нь эрүүл мэнд, бие махбодод их хортой гэдгийг санах нь зүйтэй юм. Тиймээс хоол хүнсээ зохистой цагт, баримжаатай хэрэглэх, хөдөлгөөнд сайн оролцож, турах эм, цай хэрэглэвэл зохистой ашиглах нь зүйтэй.
Биеийнхээ хэвийн жинг “тогтмол байлгаж”, эрүүл саруул явахад эрүүл мэндийн тухай зөв ойлголттой болох, зөв хооллох, зохистой дасгал хөдөлгөөн тогтмол хийх, сэтгэл санаагаа амар тайван байлгаж, өөрийнхөө төлөө тодорхой хэмжээний цаг зав , хөдөлмөр , хөрөнгө зарцуулж байж үр дүнд хүрнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Enhee
(182.160.37.162) 2014-03-27 23:18bayar hurgee
Хариулах
Зочин
(112.72.13.151) 2014-03-27 19:02Театрын өдрийг тохиолдуулан алтан, мөнгөн, хүрэл үемйн бүх уран бүтээлчиддээ аз жаргал сайн сайхныг хүсье.
Хариулах
Зочин
(124.158.91.45) 2014-03-27 16:31KHoshin shogiinhon bolimoor. Bakal gutaltai humuust l zoriulagdsan jujigchin nertei tolgoi muutai haltaruud sh deee kkk
Хариулах
Зочин
(202.179.8.155) 2014-03-27 15:49Монголын урлагийн сор болсон үе үеийн жүжигчдээ баярын мэнд хүргье сайхан баярлаарай
Хариулах
ЗочинНараа
(103.26.194.12) 2014-03-27 15:31юунаас ичих юм вэ Нас нь ахиад хөгшин болсон хойноо бас л залуу одонцрууддаа та нар эдэн шиг байдаа Ичиж амьдар гэнэ дээ
Хариулах
Oonoo
(202.72.245.122) 2014-03-27 15:00Buh yum tsag hugatsaatai, ye yeeree l bdag. Magadgui odoo chi unelehgui ch ireeduid ur huuhduud chin uneleh tsag irne shuu. Amiddaa biye biyee hairlaj uram ogch bolohgui gej uu Yertontsiin gerel gegee bolson Buh ye yeiin urlagiinhandaa bayarin mend hurgeye
Хариулах
Зочин
(202.179.15.192) 2014-03-27 14:52ЦЭВЭЭНЖАВ ДУГАРСАНЖАА ДАМДИН ГЭЭД Л УРТ ЖАГСААЛТ ХӨВӨРНӨӨ ЖИНХЭНЭ ЖҮЖИГЧИД ОДУУД ОДООНЫ ЭНЭ ОДОНЦОРУУД ИЧИЖ АТЬДАРДААА
Хариулах