
Малайзийн Засгийн газрын мэдэгдэл ор үндэсгүй гэдгийг олон улс баталлаа. Францын хиймэл дагуулын мэдээгээр онгоц осолдсон байж болзошгүй гэгдэж байгаа Энэтхэгийн далайгаас 122 объект илрүүлсэн байна. Эдгээрийг алга болсон онгоцных гэж нотлох боломжгүйгээс гадна өмнө нь илэрсэн гурван биетийг ч МН370-ынх гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байгаа аж. Эдгээр үлдэгдлүүд 400 гаруй км.кв талбайд цацагдсан гэж Францын хайгуулын баг мэдэгджээ. Хиймэл дагуулаас бүртгэгдсэн талбайд одоогоор зургаан орны хэдэн арван хөлөг онгоц, олон зуун нисэх онгоц ажиллаж байна.
Эрлийн багийнхны онцгойлсон гурван объектийн тухайд өнөөдөр ч гэсэн хүрч ажиллах боломжгүй байгаа бөгөөд далайн шуурга шумбагчдыг буулгах аргагүй байгаа гэнэ. Хамгийн гол нь сүүлд илэрсэн зүйл алга болсон онгоцных байх магадлал маш өндөртэй гэдгийг Австралийн эргийн хамгаалалтын алба мэдэгдсэн. Гэхдээ зорчигчдын ар гэр, эрлийн багт нэгэн сэжиг байгаа нь онгоцны хар хайрцаг, зайлшгүй ослын үед ч унтардаггүй дохиоллын систем болон бусад дамжуулах хэрэгсэл огт ажиллаагүй.
ллаж байсныг оператор компаниуд баталсан зэрэг асуудлыг одоо л бөөнөөр нь сөхөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, БНХАУ Малайзийн талд шаардлага тавьжээ. Учир нь алга болсон онгоцонд Хятадын 150 гаруй иргэн явж байсан бөгөөд ар гэрийнхэн нь өнөөдөр ч Бээжин дэх Малайзийн ЭСЯ-ны гадаа жагссаар байгаа юм. Малайзийн Засгийн газар онгоц осолдсон хэргийг терроризмтой холбоогүй гэж баталж байгаа ч үүнийгээ тодорхой баримтаар нотлох ёстой гэж олон нийт шаардсаар байгаа юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.