
Залуусын хороолол хэмээн өдөр шөнөгүй сурталчилж, өнгө өнгийн байшингаа олон кино рекламанд тоглуулсан “MCS пропертиз Холдинг” компаний “Viva city“ барилга оршин суугчдаасаа гомдол дагуулсаар байгаа. Тодруулбал өнөө олон өнгийн нүд хуурсан будаг нь нэг удаагийн цас бороо давахгүйгээс гадна, кв метрийн зөрүүтэй гэхчилэн гомдлыг хэлж байгаа. Харин хамгийн сүүлд тус орон сууцны гоожуураас битүү шавар, зэвтэй “кола” гоожиж байгаа аж. Барилгын чанарын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед чамгүй олон жил орон сууц, барилга байгууламж босгож салбартаа чадалтайд тооцогдож байсан “MCS пропертиз Холдинг” ийнхүү тараа таниуллаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.