
Өнөөдөр NBA-ийн талбайд арван тоглолт боллоо. Эдгээрээс “Сан Антонио Сперс” бүхний анхааралд байсан юм. Тэд өрнөд бүсээс хамгийн түрүүнд плей-оффын эрхээ авч, 14 дараалан ялалт байгуулаад байлаа. Өнөөдөр талбай дээрээ “Дендер Нагеттс”-ыг хүлээн авч 108:103-аар хожсноор ялалтын цуврал нь 15-д хүрсэн. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг тоглогч, ирээдүйн алдрын танхимын гишүүн Т.Данкан “Шижир алтнууд”-ын эсрэг 29 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч ээлжит дабль-даблаа гүйцэтгэжээ. Ингэснээр “Сперс” 55 хожил, 16 хожигдолтой “Соут Вест” дивизоны аварга боллоо. Бусад тоглолтын хувьд “Шарлотте Бобкетс”-“Бруклин Нэтс” 116:111, “Финикс Санс”-“Вашингтон Визардс” 99:93, “Торонто Рэпторс”-“Бостон Селтикс” 99:90, “Клевлэнд Кавалейрс”-“Детройт Пистонс” 97:96, “Миннесота Тимбер Уолвез”-“Атланта Хаукс” 107:86, “Нью Орленс Пеликанс”-“Лос Анжелес Клипперс” 98:96, “Индиана Пейзерс”-“Майами Хит” 84:83, “Нью Йорк Никс”-“Сакраменто Кингз” 107:99, “Мемфис Гризлесс”-“Юта Жазз” 91:87-гоор тус тус хожсон байна. М. Золбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.