“МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ!” буюу Монголыг дэлхийд эерэгээр танилцуулах боломж

Twitter Print
2023 оны 11-р сар 01-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

“МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ!”

НЭГЭН ЗҮЙЛ:

*Туркэд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг бүсгүй “Туркууд Монголд аялахад дуртай. Гэхдээ хѳдѳѳгүүр явахад бие засах газар нь асуудалтай байдаг. Лалын шашинтай орнууд ёс заншлынхаа хүрээнд бие засах газарт их ач холбогдол ѳгдѳг юм” гэж хуучилж билээ.

*Нэг бүсгүй Германаас нилээд олон чинээлэг жуулчид Монголд авчирч л дээ. Оройн хоол идэхээр манай нилээд алдартай хоолны газар орж гэнэ. Германчууд оройн хоолны ѳмнѳ хѳргѳгчний хүйтэн цагаан вино уудаг заншилаараа цагаан вино захиалжээ. Гэтэл хѳргѳгчний бус бүлээн вино авчрах эсвэл хоолоо идэж дууссаны дараа цагаан вино авчирч ѳгсѳн тохиолдлууд гарсан гэнэ.

Монголд минь аялал жуулчлал хѳгжих тѳлѳвтѳѳ орж орон орнуудаас олон жуулчид ирдэг болж байна. Харин бид орон бүрийн жуулчдын хэрэглээний соёлыг заавал судалж мэдэх шаардлагатай болж байна. Бүх жуулчдад адилхан хандаж болохгүй нь ээ.

НЭГЭН ЗҮЙЛ:

Засгийн Газраас аялал жуулчлалыг дэмжиж энэ оноос “Welcome to Mongolia” уриалгыг хэрэгжүүлэв. Ямартай ч одоогийн байдлаар 600 000 орчим жуулчид Монголд иржээ. Ер нь тухайн орныг сурталчилан, аялж жуулчлахыг уриалан “уруу татах”-ад дэлхийд нэрд гарсан нѳлѳѳлѳгчид их үүрэг гүйцэтгэдэг нь ажиглагдав. Солонгосоос ирсэн нѳлѳѳлѳгч залуусын бүтээсэн “Хүргэлт ирлээ” нэвтрүүлэг Монголыг маш сайн сурталчиллаа. Одоо энэ 11 сард ѳѳр олон нѳлѳѳлѳгчид Монголд ирж Монголыг сурталчлах аж.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ жилжингээ хѳдѳѳгүүр явж ажилласан нь ѳмнѳх сайдуудаасаа онцлог байв. Нѳлѳѳлѳгч зарим хүмүүстэй хамт аялан “доош орлоо” хэмээн зарим хүмүүс шүүмжилж байсан ч Монголд жуулчдыг олноор ирүүлэх зорилгын үүднээс энэ бүхэн түүний хийх ёстой ажил мѳн. Сайд хѳдѳѳгүүр зүгээр зугаалаад байсангүй. Орон нутгийн салбруудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдэж, боломжуудыг ашиглан хог хаягдлуудыг цэвэрлүүлжээ. Тэр хэрээрээ Монголд байгаль орчноо хамгаалах ажил нь аялал жуулчлалтай хэрхэн холбогдож хѳгжихийг анзаарсан байх.

НЭГЭН ЗҮЙЛ:

Mонголчууд бид ѳѳрсдѳѳ тэгтлээ анзаарч ач холбогдол ѳгдѳггүй олон зүйл гадаадын жуулчдын хувьд дуу алдам гайхамшиг болж байгааг Солонгосчуудын бүтээсэн “Хүргэлт ирлээ” нэвтрүүлгээс анзаарсан байх.

1. Монголын онгон дагшин байгалын үзэсгэлэн гоо байдал

2. Нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл

3. Монголчуудын байгальдаа дасан зохицож амьдарч буй тѳлѳв

4. Монгол хүний мѳн чанар хийгээд дасан зохицохуй

5. Хэт хотжилт, дуу чимээ, шуугианаас хол амар амгалан амьдрал

Магадгүй бид ѳѳрсдийгѳѳ “хоцрогдож байна” гэж бодоод байгаа ахуй минь алсдаа бидний давуу чанар болж байгаа юм биш үү? гэж санагдсан. Tехник технологийн хурдацтай хѳгжил, хэт хотжилтын чимээ шуугиан, цаг хугацаанд хѳѳгдсѳн амьдралын давчуу хэмнэлээс зарим хүмүүс залхаж, байгальдаа ойрхон чимээ шуугиан багатай, амар тайван амьдралын хэмнэлийг хүсэх болсон байх. Монголчуудын дэлхийн хѳгжилд нѳлѳѳлсѳн түүхэн газар нутаг гэдгээрээ ч олон судлаач эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа. Энэ ѳнцгѳѳс нь харах ахул Монголын хѳдѳѳ нутаг, нүүдлийн малчдын ахуй, зан заншил, соёл нь аялал жуулчлалын гол талбар байх тѳлѳв ажиглагдаж байна

*НЭГЭН ЗҮЙЛ:

Ѳнгѳрсѳн долоо хоногт “Мишээл Экспо” дээр зохион байгуулагдсан “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-д оролцогсод нилээд ѳѳр түвшинд, ѳѳртѳѳ итгэлтэй, баяр хѳѳртэй байгаа нь анзаарагдсан.

*“Nomadic HUB”-ын гишүүн Билгүүн “Nomadic Tour” тѳслийн хүрээнд аялал жуулчлалыг малчидтай холбон хѳгжүүлэх тѳсѳл санаачлан, хэрэгжүүлэх гэж ѳнгѳрсѳн жилүүдэд ажилласныг мэдэх юм. Тэрээр энэ тѳслѳѳ бодитоор Архангай аймгийн Цэнхэр сумыг сонгон хэрэгжүүлж буй. Аажимдаа энэ тѳслѳѳ 21 аймагт түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа.

*Энэ онд “ARA” комплексыг Архангай аймагт байгуулан туух, аялал жуулчлалыг цогцолбор байдлаар хѳгжүүлэх гэж хичээж буй Ѳлзий дүү маань “Зѳѳврийн бие засах” эвсээрхэн байгууламжыг санаачлан удахгүй бѳѳнѳѳр нь үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Хямд үнэтэй энэ байгууламж нь эко шийдэлтэй, угсарч буулгахад хялбархан, зѳѳврийн зориулалттай юм билээ. “Хийнэ гэсэн л бол хийдэг” болохоор би лав түүнд эргэлздэггүй.

*Олон жилийн ѳмнѳх танил С.Баярсайхан дүү маань олон жилийн туршид монгол гэрийг хүүхдийн тоглоом болгож үйлдвэрлэхээс эхлээд, эвсээрхэн барьж угсардаг олон тѳрлийн майхан хэлбэрт оруулан бренд үүсгэн хѳгжүүлж буй. Би лав түүний уйгагүй, тууштай зүтгэлд талархдаг юм. Энэхүү гэр хэлбрийн байгууламжууд нь малчдын гадаа болон отоглох газруудад барихад тохиромжтой тѳдийгүй жуулчдын тав тухыг хангаж чадна.

*”Шарк танк” нэвтрүүлэгт орж “Hello Huduu” тѳслѳѳ танилцуулан дэмжүүлж байсан багийн бүсгүйчүүд хѳдѳѳ орон нутгуудад тѳслѳѳ хэрэгжүүлж байгаа юм байна. Малчдын гадаа гэр барьж, үйлчилгээний стандартуудыг ханган малчдын оролцоотойгоор гадаадын жуулчид болон монголын амрагчдад үйлчилж буй энэ тѳсѳл манайд нилээд тохиромжтой хувилбар байна. Хамгийн гол нь үйлчилгээний стандарт бий болгон мѳрдүүлж байгаа нь зѳв хувилбар аж

*Булган аймгийн Хутаг-Ѳндѳр сумын “Хантай” багт иргэдийн оролцоотой байгаль хамгаалал, аялал жуучлалыг хѳгжүүлж буй Ч.Батцэцэг гэдэг бусгуйг эчнээ мэднэ. Сошиалаар идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг түүний санаачлага олон залуусын дэмжлэгийг хүлээдэг юм билээ. Аялагчдын “Ѳѳртѳѳ үйлчлэх зуслан” тѳсѳл нь сонирхолтой санагдсан. Тэрээр зѳгийн аж ахуй байгуулан хѳгжүүлж буй юм билээ

*Байгуулагдаад 12 жил үйл ажиллагаа явуулж буй “Mongol Nomadic” цогцолбор нь “Гэр арт галлерей”, “Бэсрэг наадам”, “Нүүдэлчин Монгол”, “Жуулчны бааз”, “Морь уналгаа”, “Бяцхан нүүдэлчид” зэрэг аялал жуулчлаын бүтэгдэхүүнүүдээр гадаадын жуулчид, дотоодын үндэсний хэлбэрт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тэр болгон хүмүүс сайн мэддэггүй боловч аялал жуучлалыг үндэсний хэлбрээр цогц байдлаар хѳгжүүлж чаджээ.

Мэдээж ѳѳр олон сайн бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо бид дор бүрнээ “хувиа хичээж довоо шарлуулахгүй”-гээр боломжуудаа нэгтгэж хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ дээ. Зѳв менежмэнтээр нэгдвэл аялал жуулчлал бол асар том орон зай. Жуулчдаа булаацалдахгүйгээр хамтраад илүү олон жуулчинд чанартай үйлчилгээ үзүүлбэл энэ бизнес улам ѳргѳжинѳ.

ТѲГСГѲЛ:

Олон улсын түвшин дэх санал асуулгаар дэлхийн хэмжээнд “Аялахад таатай орон”-ы жагсаалтаар Монгол улс тэргүүлж буй сайхан мэдээ байна. Уул уурхай, Мэдээллийн Технологи, Хѳдѳѳ аж ахуйн салбруудаас гадна Аялал жуулчлалаа дэлхийн хэмжээнд хѳгжүүлэх боломж монголчууд бидэнд бий болж байна. Энэ салбарт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь аялал жуулчлалын үйлчилгээгээр маш олон иргэд “мѳнгѳ олох” боломж байгаа гэсэн үг. Харин бид яаж бэлтгэх вэ?

1. Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгуулага, компани бүхэн жуулчдад үйлчлэх бие засах орчин үеийн байгууламж болон хог хаягдлын асуудлаа стандартын дагуу ѳѳрсдѳѳ шийдэх боломжтой. Боломжгүй бол зээл аваад ч болов шийдэж болно.

2. Аялал жуулчлалыг нүүдлийн мал аж ахуй, зан заншил, соёл урлагтай хослуулан хѳгжүүлэх нь малчдыг тодорхой хэмжээнд ашиг орлоготой болоход эерэгээр нѳлѳѳлнѳ.

3. Аялал жуулчлалын салбарт үйлчлэх хүн бүхэн ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, харилцааны соёл, биеэ авч явах соёл, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй болно. Ялангуяа энэ чиглэлээр олон мэдээлэл сургалтууд хийгдэх байх.

4. Аялал жуулчлалын бизнесийн бүтээгдэхүүнүүдээрээ хоорондоо ѳрсѳлдѳх бус аль болохоор бие биенээ дэмжиж хамтран ажиллах нь Монголын аялал жуулчлалын ирээдүйд том шинэчлэл авчирна.

5. Аялал жуулчлалын бизнесийг мэдээллийн технологитой хослуулан хѳгжүүлж Монголыг зорьж буй жуулчдад сонголт хийх боломжуудыг олгох нь олон улсын түвшинд хѳгжих боломжийн эхлэл байх болно.

6. Бид байгаа боломжуудаа сайтар тооцон “Түүхэн аялал жуулчлал”, “Адал явдалт аялал”, “Ѳвлийн аялал жуулчлал”-ыг хѳгжүүлэх хэрэгтэй байна. Хэсэг улиралд хэт ачаалалтай ажиллаад бусад улиралд зогсонги байж болохгүй л дээ. Бидэнд боломж байгаа.

Аялал жуулчлалыг “Жуулчдаас нэг удаа ахиухан мѳнгѳ салгах” зорилгоор бус тэд аль болохоор дахин дахин найз нѳхдѳѳ дагуулж ирэх хүслийг тѳрүүлэхийн тулд үйлчилж байж хѳгжүүлнэ дээ. Аялал жуулчлал хѳгжих хэрээр байгаль орчноо хамгаалах, цэвэрхэн байлгах боломжууд хѳгжинѳ. Бас Монголыг дэлхийд эерэгээр танилцуулах боломж ч нэмэгдэнэ. Сайхаан сайхан.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. ADITY

      (129.205.113.182) 2023-11-25 09:31
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах