Оросын зохиолч Нобелийн шагналын медалиа 103.5 сая ам.доллароор, зарж Украины хүүхдүүдэд хандивлалаа

Twitter Print
2022 оны 06-р сар 21-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов Нобелийн шагналын медалиа дуудлага худалдаанд оруулж, 103.5 сая ам. доллараар заржээ. Тэрээр медалиа зарсан мөнгөө ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн Украины хүүхдүүдэд хандивлах аж. 

АНУ-д төвтэй Хэритэйж Окшнс дуудлага худалдааны төвийн гаргасан албан ёсны мэдэгдэлд Д. Муратовын Нобелийн шагналын медалийг зарсан бүх мөнгө НҮБ-ын Хүүхдийн сангийн Украины хүүхдүүдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжид зориулагдана гэж бичсэн байна. 

Новая газета сонины эрхлэгч Дмитрий Муратов нь Кремлийг хатуу шүүмжлэгчдийн нэг гэгддэг бөгөөд  тэрээр 2021 онд Филиппины сэтгүүлч Мариа Рессагийн хамт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн билээ. 

https://www.reuters.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.91.116.34) 2014-03-28 14:03
      • 0
      • 0

      Хайдав гуайгаар би их бахархаж явдаг юм. Танд аз жаргал, урт удаан наслахыг ерөөөе.

      Хариулах