
Хүмүүсийн дунд “Никель Ганбаа” гэж алдаршсан Г.Дашням ирэх дөрөвдүгээр сард унадаг дугуйн үйлдвэрлэлээ ашиглалтад оруулах гэж байна. Тэрбээр 2010 онд “Никель Ганбаа” ХХК байгуулж, унадаг дугуй, мопед үйлдвэрлэхээр туршиж эхэлсэн юм. Өдөрт 100 дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал тавдугаар сараас бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах юм байна. “Zetro” гэж нэрлэсэн түүний дугуй хотод унах зориулалттай, S (Small), L (Large) гэсэн хэмжээтэй агаад хамгаалалтын малгай бас үйлдвэрлэж байгаа аж. Монголын залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл үндэсний үйлдвэрийн дугуй “Zetro”-г дэмжин ажиллахаар болжээ. Г. Ганаа -
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(180.235.180.9) 2014-05-21 12:08Amjilt husie
Хариулах