Сэтгэлийн шарх, хямралаас л элдэв өвчлөл, эрүүл мэндийн асуудал үүсдэг

Twitter Print
2022 оны 03-р сар 29-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Бидний олонх нь ямар нэгэн байдлаар сэтгэлийн гүнд бодож шаналж явдаг асуудалтай байдаг ба тэр нь бидний өөртө итгэлтэй байх, ажил амьдралдаа амжилт дэвшил гаргах, нээлттэй , аз жаргалтай байхад саад болж байдаг. Тэгээд ч тэр нь голдуу хүүхэд насанд үүссэн сэтгэлийн шарх байх нь бий.

Харин тэрхүү сэтгэлийн хаалтыг сэтгэл зүйчдийн засдаг гол арга нь уг хүнээрээ яг л тэр сэдвийг яриулах байдаг. Заримдаа нэг удаагийн ярилцлага л хангалттай байдаг бол цөөнгүй тохиолдолд олон дахин ярих шаардлага гардаг.

Уг хүн маань ярьсаар ярьсаар нэг удаад нь гэнэт л нээрээ би чинь иймхэн л зүйлээс болоод өөрийгөө хязгаарлаад байжээ, ердөө энэхнээс болж би түүнд гомдоод яваад байж гэж хөшиг нээгээд орхих мэт ухаардаг ажээ.

Иймээс элдэв асуудал, гомдол бухимдал, үл ойлголцол гарвал тэгж удааж бугшааж өөрийгөө түүнээсээ хараат болгож байснаас уг хүнтэйгээ ярилцаж ойлголцоод, боломжгүй бол хэн нэгэнд сэтгэлээ ярьж дотроо онгойлгож байсан нь аль ч утгаараа хэрэгтэй тустай юм шүү...

Сэтгэлийн шарх, хямралаас л элдэв өвчлөл, эрүүл мэндийн асуудал үүсдэг гэдэг болохоор түүндээ анхаарал тавих нь чухал юм даа...

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.