Шинэ жилийн ширээгээ чимэх хоолны жорууд

Twitter Print
2020 оны 12-р сар 31-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн үдэш гэр бүлээрээ ширээ тойрон сууж, амттай оройн хоол зооглонгоо хөгжилтэй яриа өрнүүлвэл сайхан биш гэж үү? Бид та бүхэндээ шинэ жилийн үдшээр хийхэд тохиромжтой дараах хоолны жоруудыг санал болгож байна. Та туршиж үзээд шинэ жилийн оройг гайхалтай сайхан өнгөрүүлээрэй.

Нимгэн төмстэй шарсан бүтэн тахиа

Орц:

Бүтэн тахиа- 1.5-2 кг

Давс

Төмс- 500 гр (нимгэн зүснэ)

Хайлуулсан давсгүй цөцгийн тос- 2 x/халбага

Ганга/thyme- 1 халбага

Оливийн тос- 2 x/халбага

Бөөрөнхий хар перец

Бэлтгэх:

Тахианы махыг цаасан алчуураар хатааж, гадна, доторхийг давсаар амтлаарай. Хөлийг хүнсний утсаар холбоно. Давсны амтыг маханд шингэтэл 1 цагаас 1 өдөр хүртэлх хугацаанд байлгана. Зуухны дээрээсээ 3 дахь тавиурт листээ тавиад 30 см диаметртэй ширмэн хайруулын таваг эсвэл савыг тавиад зуухаа 220 хэм хүртэл халаана. Энэ хооронд төмс, цөцгийн тос, ганга, 1 халбага зэргийг том саванд хийгээд давс, 1 ц/х оливийн тосоо нэмж хутгана.

Зуухыг халах үед тахианы махыг цаасан алчуураар хатааж, үлдсэн тосны хагасыг нь зөөлөн түрхэнэ; Үлдсэн тосоо халуун хайруулын тавган дээр дусаана. (энэ нь тахианы арьс наалдаж, урагдахаас хамгаална). Тахианы махыг тавагны төвд байрлуулж, төмсөө тойруулан тавиарай. Төмсийг алтан хүрэн, шаржигнуур болтол нь шараад, үргэлжлүүлэн 100 ° -т 50-60 минутын турш шарна. Дараа нь тахианы махыг зууханд 20 минут- 45 минут амрааж байлгана. Тахианы махыг зүсэх таваг руу шилжүүлэн тавиад зүсэж төмстэй хамт таваглана.

Интоорын сүмстэй Хонины шарсан хавирга

Орц:

Интоорын компот (нухаш байж болно)- 300-400 мл

Улаан дарс- 150 мл

Саримс- 1 хумс

Гангын навч- 4 ш

Нунтаг ганга- 1 х/х

2 багц хавирга

Давс

Перец

Бэлтгэх:

Зуухыг 250 градус хүртэл халаана. Тугалган цаасыг лист төмөр дээр дэвсэнэ. Жижиг саванд дунд зэргийн гал дээр интоорын компот, дарс, сармис, ганга навчийг буцалгана. 2-3 минутын турш буцалгаад гал дээрээс нь ав. Гуравны нэгийг нь жигнэхийн тулд нөөцлөөд үлдсэнийг нь бэлэн хоолсон хоолтой хамт үйлчлэхэд зориулан үлдээнэ.

Жижиг саванд жижиглэсэн ганга, 3/4 цайны халбага далайн давс, 1 цайны халбага шинэхэн нунтагласан перец зэргийг хольж, хавирга дээр түрхэнэ. Бэлдсэн лист тавган дээр хавиргуудыг босоо байрлалд байрлуулж, махан талыг нь харуулан тавина. 15 минутын турш махыг шарна. Үргэлжлүүлэн шарахдаа 5 минутын зайтайгаар махандаа, интоорын бэлтгэсэн сүмсийг түрхэж шарна. Махны болцыг хүссэн хэмжээнд хүртэл шүүрхий-10 минут, бүрэн болсон- 20 минут гэх зэргээр нэмж шарна. Дараа нь хавиргыг 15-20 минутын турш амраана. Хавиргыг зүсэж, бэлтгэж үлдээсэн соустай хамт таваглана.

Манжин ба Брюсселтэй, ногоогоор амталсан тахиа

Орц:

Давс- 1 х/х

Улаан чинжүү- 2 ц/х

Хатаасан ганга- 1.5 ц/х

Перец- 1 ц/х

Бүтэн тахианы мах- 1 ш

Нимбэг- 1 ш

Цоохор майлз (Celery)- 1 багц

Ягаан сонгино- 1 ш

Саримс- 1 хумс

Жижиг лууван- 200 гр

Төрөл бүрийн манжин- 300 гр

Брюселл байцаа- 12 ш

Гич- 1.5 ц/х

Розмарины навч

Бэлтгэх:

Эхний 4 орцыг хамтад нь хутгана. Давсны холимогоор тахианы махыг амтална. Тахианы махны дотор талд нимбэг тавина. Хөлийг нь хүнсний утсаар уяаад, далавчныхаа үзүүрийг доогуур нь хийгээрэй. Цоохор майлз, сонгино, сармисаа бага зэрэг тосолсон зузаан ширмэн тавганд хийнэ. Дээр нь тахиагаа тавиад цээжийг нь дээш харуул. Үлдсэн ногоогоо тахианыхаа эргэн тойронд байрлуулна. Үлдсэн давсны холимогоо ногоо руу цацна. Тагийг нь таглаад бага гал дээр хамгийн багадаа 8 цагийн турш чанаж болгоод гаргана. Тахианы махаа тавганд хийгээд ногоонуудаа байрлуулна. Розмаринаар чимэглээрэй. Гичийг тогоонд үлдсэн шүүс рүү хийн хутгана; давс, чинжүүгээр амтална. Тахианы махыг соусаар амтлан зооглоход бэлэн.

Нью Йорк стейк

Орц:

Стейкийн бэлтгэц- 300 гр орчим

Давс, перец

Оливийн тос- 2 ц/х

Хальстай саримс- 4 хумс

Розмарин- 1 ш

Бэлтгэх:

Зуухыг 220 ° С хүртэл халаана. Дунд зэргийн лист төмрийг дунд тавиурт халаана. Махаа 1/2 цайны халбага давс, перецээр амтална. Хайруулын тавганд тос хийгээд дараа нь стейк, сармис, розмарин нэмээд стейкээ тал бүрийг нь 3 минут орчим болтол нь жигнэнэ. Хайруулын тавгаа шарах шүүгээнд хийгээд махыг болтол дунджаар 3-6 минут байлгана. Стейкийг гаргаад 5 минут амраагаад хооллоход бэлэн болно.

Интоорын соустай халуун ногоотой стейк

Орц:

1/2 аяга хатаасан интоор

1/4 аяга халаасан улаан дарс

3 ц/халбага том ширхэгтэй перец

1 ц/халбага бор сахар

3/4 ц/халбага нунтаг сармис

3/4 ц/халбага чинжүү

3/4 ц/халбага нунтагласан кофе

1/2 ц/халбага кошерын давс

1/4 ц/халбага нунтагласан синнамон

1/4 ц/халбага нунтагласан cumin

1/8 ц/халбага нунтагласан гич

Үхрийн махны 4 ширхэг стейк (2-2.5 см зузаан, тус бүр 170 гр)

1 ц/халбага канола тос

Нилээд жижиглэсэн 1 том сонгино

1 ц/халбага цөцгийн тос

1 аяга үхрийн шөл

1 ц/халбага ганга

1/2 аяга whipping cream /цөцгий/

Бэлтгэх:

Зуухыг 180 ° хүртэл халаана. Жижиг саванд интоор ба дарсыг хольж тавина. Гүехэн аяганд перец, бор сахар, нунтаг сармис, паприка, кофе, давс, синнамон, кумин, гичийг холино. Холимог дээрээ стейкээ хийгээд 2 талыг эргүүлж амтална. Тагийг нь таглаад хөргөгчинд 30 минут байлгана. Зузаан ёроолтой, шарах шүүгээнд хийж болдог ширмэн хайруулын тавганд эсвэл саванд тосоо хийнэ. Дунд зэргийн гал дээр тосыг халаана. Стейкээ 2 талыг нь тус бүр 2 минут шарна. Шарах шүүгээний 60-70 градуст 15 минут орчим махыг хүссэн хэмжээндээ хүртэл болгоно. Стейкийг аваад дулаан газар байлгаарай.

Хайруулын тавгийг арчина. Цөцгийн тосоо хийн халаагаад сонгиноо хийн шаргалттал нь шарна. Шөл, Ганга нэмнэ. Шингэнийг ойролцоогоор 8 минут орчим болтол буцалгаж хагас хэмжээнд хүртэл ширгээнэ. Цөцгий хийнэ; буцалгана. Өтгөртөл нь, хааяа нэг хутгаад 8 минут орчим буцалгана. Эхэнд хольсон интоорын хольцыг хийж хутгана. Соусыг стейк дээр хийж үйлчилнэ. Хэрэв хүсвэл дээр нь бяслаг цацаж болно.

Эх сурвалж: next.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.