
Хятадын засгийн газраас өнгөрсөн мягмар гарагт нийтэлсэн тайлангийн дагуу Хятадын хүн амын өсөлт хэдэн арван жилд байгаагүй хамгийн доод үзүүлэлтэндээ хүрчээ.
2000-2010 оны дундаж үзүүлэлтээр БНХАУ-ын хүн амын өсөлт 0.57 хувьтай байсан бол 2010-2020 оны дундаж үзүүлэлт 0.53 хувь болтлоо буурсан байна.
Өнгөрсөн 4-р сард нийтлэгдэх байсан тус судалгааг явуулахад 7 сая хүн оролцсон ба эдгээр хүмүүс айл өрх бүрээр нэг бүрчлэн орж, өрхийн судалгаа авсан ба уг судалгаанд тус улсын хүнт ам бүхэлдээ шахуу хамрагдаж чадсан нь Хятадын цаашдын бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой аж.
Хятадын 1979 оноос хэрэгжүүлж ирсэн "нэг хүүхэд"-ийн бодлого өнөөгийн Хятадын хүн амд тулгараад томоохон асуудлын эх үүсвэр болсон юм.
"Нэг хүүхэд" бодлогын хүрээнд гэр бүлүүд нэгээс дээш хүүхэд гаргавал өндөр торгууль төлж, ажлын байраа алдаж, зарим тохиолдолд албадан үр хөндөлт хийлгэдэг байсан ба үүний үр дүнд Хятадын хүн ам буурч, хүн амд эзлэх өндөр настнуудын тоо хөдөлмөрийн насны залуусын тооноос даваад байгаа билээ.
2016 онд Хятадын засгийн газар "нэг хүүхэд"-ийн бодлогыг халж, гэр бүлүүдийг 1-ээс дээш хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.
Тавдугаар сарын 11-ний өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас долоо дахь удаагийн бүх Хятадын хүн амын тооллогын дүнг албан ёсоор мэдээлжээ. Хятадын статистистикийн газрын мэдээлснээр Хятадын хүн ам 1 тэрбум 411 сая 781 мянга болж, арван жилийн өмнөхөөсөө 72 саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 18 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.