Тайландчууд засгийн газрыг огцорч, үндсэн хуулийг шинэчлэхийг шаардаж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 18-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт мянга мянган тайландчууд засгийн газрыг огцрохыг шаардан жагсчээ. Тайландын нийслэл Бангкокт болсон жагсаалд 10 мянга гаруй иргэд оролцсон ба жагсагчид шинэ үндсэн хууль баталж, парламентын сонгуулийг дахин явуулахыг шаарджээ.

Түүнчлэн олон тооны жагсагчд Тайландын хаант засаглалд бодитой өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй мөн хаан Маха Ваджиралонгкорны эрхийг хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тайланд улсын хуулиар хаан, хааны гэр бүлийнхнийг муулсан, гүтгэн доромжилсон этгээдэд 15 хүртэлх жилийн ял ноогдуулдаг ба уг хуулийг эрх баригчид голцуу улс төрийн зорилготойгоор ашигладаг болохыг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн жил Тайландын залуус болон сөрөг хүчнийхний ихээр дэмждэг Future Forward намыг шүүхээс хориглосон явдал тайландчуудын бухимдлыг төрүүлсэн билээ.

Тус нам Тайландын Ерөнхий сайд Прают Чан-очаны засгийн газрыг хатуу шүүмжлэгчдийн нэг байсан юм. Жагсагчид Ерөнхий сайд Прают Чан-очаг төрийн эрхийг хууль бусаар булаан авсан хэмээн буруутгаж байгаа аж. Прают Чан-очагийн хувьд 2014 онд хийсэн цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан билээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор засгийн газрын эсрэг жагсаал цуглаан намжсан ч өнгөрсөн сараас эхлэн иргэд тэр дундаа оюутан залуус тогтмол жагсаал цуглаан зохион байгуулж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.