Өдрийн хоолоо бэлдэж авч явах соёлд суралцах нь эрүүл мэнд, мөнгө санхүүд маш чухал...

Twitter Print
2021 оны 12-р сар 17-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Өдрийн хоолоо бэлдэж авч явах соёлд суралцах нь эрүүл мэнд, мөнгө санхүүд маш чухал санагдана. Хүүхдүүдийг ангиар нь өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж очдог болговол хэчнээн сайн билээ. Багаас нь эрүүл хооллох, эрүүл мэндээ хамгаалах хэвшил суулгах, мөн үрэлгэн биш хэмнэлттэй байхад сургах гээд хүүхдэд хүмүүжлийн ч ач холбогдолтой...

Японд амьдардаг Lhagii Lhagvaa нэртэй залуугийн бичсэнийг сийрүүлбэл, 

Бэнто

Япончууд өдрийн хоолоо гэртээ хийгээд ажил, сургуульдаа авч явдаг бөгөөд түүнийгээ бэнто гэж нэрлэдэг. Бага сургуульд сургуулиас хоол өгдөг бол дунд, ахлах сургуульд орохоороо бэнто бэлдэж авч явдаг. Бэнтогоо өөрсдөө хийж ирэх ёстой. Цэцэрлэгт бол гэрээсээ будаагаа авч очих ба бусдыг цэцэрлэгээс нь өгнө.

Ажилчид ихэнхдээ бэнто авч ирээд ажил дээрээ иднэ. Нэг цагийн амралттай бөгөөд илүү гарсан 20-30 минутандаа заавал дугхийгээд авдаг. Бүгд биш ч ихэнх нь тэгж харагддаг.

Нэг ёсондоо гадагшаа хооллохоор гарах цагаа хэмнээд амраад авдаг. Мөн санхүүд их хэмнэлттэй ба эрүүл мэндэд бүр ч сайн санагддаг. Өөрийнхөө хийсэн эрүүл хүнсийг хэрэглэнэ. Цэцэрлэг сургуулиас нь эхлээд тогтмол хэвшсэн зүйл учир хүн бүр иймэрхүү зарчимтай байдаг.

бэнто зурган илэрцүүд

Сүүлийн үед бэнто захиалгын газар их болсон байна билээ. 7 хоногоор мэню гарчихна. Захиалгаа өгчихвөл өрөөнд аваад ирнэ, идээд дуусангуут хогийг нь цэвэрлээд аваад явчихна. Тогтсон цагтай.

Бэнто хийхэд хэцүү, өглөө босож чадахгүй гэж хүмүүс хэлдэг юм. Өглөө нэг цагийн өмнө босоод бэнто бэлдээд аваад явахад ямар ч асуудалгүй байдаг.

Өвдөхөөсөө өмнө сэргийлэхэд бэнто бас их тустай гэж боддог доо. Монголд сурдаг оюутан дүүдээ хэлэхээр хүүхдүүд авч ирдэггүй болохоор ганцаараа идээд байх эвгүй, тийм болохоор дандаа гуанзны хоол, ширхгийн хоол иддэг гээд байдаг юм. Уг нь ийм жижиг зүйлээс л эрүүл мэнд бас бусад зүйлс эхлэх байх даа. Багаасаа зуршил болгоогүй зүйлийг зуршил болгоход хэр хэцүү байдаг бол...

З.Ганцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.88.227) 2020-01-06 20:52
      • 0
      • 0

      өдрийн хоолонд авч явах хоолний санаанууд болон яаж хадгалах талаар бичүүл сайн бна хүйтэнгээр нь идэх үү

      Хариулах

    • ZOCHIN

      (202.55.188.92) 2019-12-22 12:24
      • 0
      • 0

      ODRIIN hoolond hiij awch yawah hoolnii sanaanuud bnuu

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.60) 2019-12-21 23:07
      • 0
      • 0

      Хийчээд хөргөгчид хадгалахгүй бол 1цагийн дотор аюултай бдаг. Зөв технологийг зааж өгөх нь чухал

      Хариулах

    • Зочин

      (192.82.77.140) 2019-12-21 12:21
      • 0
      • 0

      Орц болон хийх аргыг хэлээд өгөөч

      Хариулах

    • Иргнн

      (202.21.108.159) 2019-12-21 08:50
      • 0
      • 0

      Хуванцар сав юмуу гялгар уутанд хийж очоод пёчёнд халаах юм бол хор болно

      Хариулах