Мууранд зориулсан дэлхийн алдартай 9 хөшөө

Twitter Print
2023 оны 01-р сар 24-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

1. РАВАЛИЙН МУУР

Испани улсын Барселон хотод бий. Колумбийн уран барималч Фернандо Ботеро, 15 жилийн турш эл хөшөөг барих газраа хайж явсаар 2003 онд жуулчид, хөгжимчид зураач нар олноор хөлхөн дуртай "Rambla del Raval" гудамжинд бүтээн босгожээ.

2. ЧЕШИРИЙН МУУР

Америкийн Нью-Йорк хотод буй. «Алиса» хэмээх уран барималчдын баг хотын төв хэсэгт барьж босгосон.

3. ВАСИЛИСА

Оросын Санкт-Петербург хотод буй. Ленинградын бүслэлтийн үед Василиса муур хулгана зурам ихээр агнаж хүнд тусласны дурсгалд зориулсан.

4. ВАНЫ МУУР

Туркын , Ван-д буй Туркын Ван — хотын билэгдэл энэ хөшөө 5 метрийн өндөр.

5. ХОЖ

Английн Лондон хотод буй. Сэмюэл Жонсон 1755 онд Англи хэлний үгсийн санг анхлан бүтээсэн хүн юм. Түүний муурыг Хож гэдэг байсан. Хөшөө Дюмагийн музейн өөдөөс харсан байдаг ба эзнийх нь үг сийлээстэй бий.

6. Герман улсын Брауншвейгт буй хөшөө.

Уран барималч Зигфрид Нойенхаузен муурын хөшөөг босгосон ч угтаа мууранд бус улс орны эдийн засагт гарч буй гажуудлыг илэрхийлсэн гэдэг. Хөшөөний нэр — Katzenbalgen юм.

7. МУУРЫН ГЭР БҮЛ

Малайзийн, Калимантан, Кучинг- д буй. Жуулчид аялдаг энэ газар гэр бүлийн 7 муурын хөшөө бий.

8. МУУРЫН БАЙШИН

Латвийн Рига хотод буй. Худалдаачин өр төлбөрт орж байраа зарах болдог ба хэрвээ зарахгүй гэвэл цонхныхоо өмнө хар муур харуулдаг хэмээдэг аж. Одоо бол Рига хотын бэлгэдэл болсон.

9. ПАНТЕЛЕЙМОНЫ МУУР

Украины Киев хотод буй. «Пантагрюэль» зоогийн газрын өмнө Персийн муур Пантелеймонд зориулан, босгосон хөшөө юм.

1990 оны сүүлээр хот түймэрт автахад хүмүүст хэл хүргэж аварсан ч өөрөө үхсэн муурын түүхээс үндэслэн босгосон.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.