Хүчиндүүлсэн гэх Г.Дэлгэрмаа: 60 хvрч ухаараагvй та 61 хvрч жаргах уу?

Twitter Print
2014 оны 03-р сар 31-нд 16:22 цагт
Мэдээний зураг,
 

"Мон-Эрдэнэ" группын Ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэг үйлдсэн хэмээх дуулиан үргэлжилсээр байна. П.Энхмөнхийн хувьд энэ асуудлыг үгүйсгэж байгаа ч Г.Дэлгэрмаа гэх бүсгүй гомдолтой байгаа учраас энэхүү асуудлыг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа юм байна. Манай сайт өмнө нь П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх бүсгүйн захидлыг хүргэж байсан бол өнөө өглөө Г.Дэлгэрмаа бүсгүй П.Энхмөнхийг ингэж өджээ хэмээн нүцгэн зургийг нь цахим ертөнцөөр дэлгэсэн нь хэвлэл мэдээлэлийнхэний бай болжээ. Хоёр талд нэг нэгнээ буруутган доромжилж буй энэ үйлдэл хүмүүсийг ч талцуулж “хөөрхий бүсгүй цөхрөнгөө барж байна”, "эцсээ хүртэл тэмцээрэй, дэмжиж байна шүү" хэмээн зарим нь урам өгч “муу эр эмд дээрэлхүү, хэргээ хүлээн зөвшөөрөөч” хэмээн Пунцагбалжир агсаны хүүг хатуухан зэмлэсэн нь дийлэнх байна.

Хамгийн сүүлийн мэдээг дуулгахад, өнөөдөр өглөө нийтлэгдсэн нүцгэн зурагны хариу болгож Г.Дэлгэрмаа П.Энхмөнхийн ээжид хандан нэлээд хатуухан үгтэй мэдэгдэл гаргаад авчээ. Тэрбээр "сүүлийн үед гарсан мэдээллүүд хэт нэг талыг барьж, баримт нотолгоогүйгээр, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гээд “Хорыг найруулагч гол эзэн ээж нь та өөрөө аргагvйн эрхэнд ил гарч, нvгэлт vйлдлээ өөрөө баталгаажуулж өгсөн байна.

Хөөрхий миний найз Индраг болон энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн ядуу тарчиг байдлыг ашиглан хуулийн өмнө хүлээх vvрэг хариуцлагуудыг нь үл тоож "хүний гараар могой бариулах" ийм дэндvv бусармаг зvйл сэдэж байгаа адгийн эх таныг би огтхон ч өрөвдөх хvсэл алга!!! Ийм л эхийн хvмvvжлээр өссөн хvvхдvvд тийм бусармаг vйлдэл хийж хөөрхий тэр эцэг нь тэнгэрийн орноос тэнэг шуламтай нөхцөж явснаа бодоод халаглаж суугаа байлгvй дээ! 60 хvрч ухаараагvй та 61 хvрч жаргах уу?!!!” хэмээн нэлээд хатуухан үгтэй мэдэгдэл хийжээ.

Мөн "2004-онд ХУД-ийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан хvv Энхмөнхөд чинь хvчиндvvлсэн охины гомдлыг нэр бvхий албан тушаалтныг хахуульдан, тухайн охиныг одоо хүүтэйгээ хуримлуулна хэмээн хуурч гомдлыг нь буцаалгасан гэх, мөн одоогийн өөрийн эзэмшлийн Мон-Эрдэнэ группын мэдэлд байсан хууль бус өмч хувьчлалаар олж авсан гэх Баянбvрд цогцолборыг УИХ гишvvн байсан нэр бvхий эрхэмд худалдан борлуулахдаа бэлэглэлийн гэрээ хийж, Vл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвараас нуугдаж байсан гээд бvхий л баримт нотолгоо бий” гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Altaa

      (203.91.117.4) 2014-04-09 14:28
      • 0
      • 0

      Enkhmunkh mungutei yum chine Mongoliin huuli tsaaz, tsagdaa uilchlehgui ee. Tsag, tsaasnii garz....

      Хариулах