Москва хотын удирдлагууд амны хаалт зүүх албан журам гаргана

Twitter Print
2020 оны 05-р сар 07-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлагууд амны хаалт зүүх албан журам гаргахаар төлөвлөөд байгаа ба иргэдийг энэ сарын 12-ноос эхлэн олон нийтийн газруудаар амны хаалтгүй явахыг хориглох аж.

Амны хаалт зүүх албан журмыг хамгийн багадаа 2 долоо хоногийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба коронавирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалж уг журмын үйлчлэх хугацааг сунгах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Москва хотын удирдлагууд худалдаа үйлчилгээний байгууллагуудын гадаа амны хаалт худалдаалахыг үүрэг болгох ба яг одоо худалдаанд болон агуулахад байгаа амны хаалтны тоо хэмжээний тухай тайлан мэдээг эмийн сангуудаас шаарджээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 68 бүс нутагт амны хаалт зүүх албан журам хэрэгжиж байна. Подмосковьед энэ сарын 12-ноос эхлэн иргэд амны хаалт зүүх албан журмыг дагаж эхлэх ба тус журмыг зөрчсөн иргэн 4000 рублиэр торгуулах аж. Түүнчлэн Москва хотын дарга Сергей Собянин энэ сарын 12-ноос эхлэн үйлдвэрүүд болон барилгын ажлуудыг дахин эхлүүлэхээ мэдэгдсэн юм. Харин Москва хотод үйлчилж буй хөл хорионы дэглэмийг ойрын хугацаанд сулруулахгүй гэнэ.

Эх сурвалж:NTV.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.