Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Токиод баар, зоогийн газрууд богиносгосон цагаар ажиллана

Twitter Print
2020 оны 11-р сар 25-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Тозио хотын удирдлагууд тус хотод коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом өсч байгаатай холбогдуулан баар, зоогийн газруудыг богиносгосон цагаар ажиллуулах шийдвэр гаргажээ.

Токиод сүүлийн хэдэн өдрүүдэд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөртөө дунджаар 500-гаар нэмэгдэж байгаа ба 14 сая хүн амтай тус хотын баар, зоогийн газрууд энэ бямба гарагаас эхлэн 12-р сарын 8 хүртэл оройн 10 цаг хүртэл ажиллах аж. Токио хотын засгийн газрын зөвлөл энэ лхагва гарагт Токио хотын амбан захирагч Юүрико Койкэтэй уулзаж, коронавирусын халдварын дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээг хэлэлцэх гэнэ.

Японы засгийн газар энэ мягмар гарагаас эхлэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих "Go To Travel" хөтөлбөрөө Саппоро, Осака хотуудад түр хугацаагаар зогсоожээ. Орон нутгийн эдийн засгийг дэмжих "Go To Travel" хөтөлбөр нь Ерөнхий сайд Ёшихидэ Сугагийн дэмжлэгтэй явагдаж байгаа ба тус хөтөлбөрийн дагуу дотоодын жуулчид аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, зочид буудлууд, амралт зугаалгын газруудаас үйлчилгээ авахдаа 50 хувь хүртэлх хувийн хөнгөлөлт авах юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.