Д амин дэмийн дутагдлыг нөхөхгүйгээр кальцийн бэлдмэл хэрэглэх нь биед чулуу үүсгэх эрсдэлтэй

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Эрт үеэс Д амин дэмийг зөвхөн ясны эрүүл байдлыг хангахад чухал шаардлагатай амин дэм гэж үзэж байжээ.

Харин өнөө үед энэхүү амин дэм нь үрэвслийн процессыг бууруулах, дархлаа тогтолцооны үйд ажиллагааг тэнцвэржүүлэх гээд хүний эрүүл мэндэд бүх талын ашиг тустай гэдгийг нотлоод байна.

Д амин дэмийн үндсэн үүрэг нь кальцийн шимэгдэлийг эрчимжүүлж, ясны эрдэсжилтийг зохицуулах юм. Хүний бие дэх Д амин дэмийн хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсвэл нэмэгддэг байна.

Иймд Д амин дэмийн дутагдлыг нөхөхгүйгээр кальцийн бэлдмэл ууж, хэрэглэх нь биед чулуу үүсгэх эрсдэлтэй.

Кальцийн бэлдмэл уухаас өмнө заавал Д амин дэмийг биедээ хангалттай хэмжээнд хүргэснээр кальци нэмэлтээр уух нь ясны сийрэгжилтийн эмчилгээнд өндөр ач холбогдолтой байдаг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.