
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн Лондон хотноо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал, цагдаа нарын харгислалын эсрэг хэдэн 10 мянган иргэд жагсчээ. Жагсагчид "Арьс өнгөөр ялгаварлах гадуурхах явдал нь жинхэнэ вирус" гэж бичсэн амны хаалт зүүцгээсэн байжээ.
Бямба гарагт Лондон хотын төвд мянга мянган иргэд цугларчээ. Тэдгээрийн зарим нь Даунинг Стрийт дэх Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны байрыг хамгаалж байсан цагдаа нартай зөрчилдөж, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Лондон хотын Цагдаагийн газрын дарга Крессида Дикийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр нийт 27 цагдаа бэртэл гэмтэл авсаны 2 нь маш хүнд шархдаж, морин дээрээсээ унасан цагдаа мэс засалд орсон гэжээ.
Олноороо цуглах нь коронавирусын халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлнэ хэмээн эрх баригчдын зүгээс анхааруулж, жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг хүссэн байна. Гэсэн хэдий ч иргэд Темза мөрөнгийн өмнөд эрэгт байрлах АНУ-ын Элчин сайдын яамны гадаа цугларчээ. Өнгөрсөн сарын 25-нд Америкийн Миннеаполис мужид Африк Америк гаралтай Жорж Флойд хэмээх эр цагдаагийн гарт амь үрэгдсэн явдал гарсан юм. Жорж Флойдыг саатуулсан цагдаа түүний хүзүүн дээр 9 минутын турш өвдөглөснөөс болж тэрээр амьсгалын дутагдалд орж нас барсан нь тогтоогдсон билээ. Уг үйл явдал иргэдийн бухимдлыг төрүүлж, дэлхийн өнцөг булан бүрт иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж байна.
Английн Бристоль хотод жагсагчид 17-р зуунд боолын наймаачин байсан Эдвард Колстонд зориулсан хөшөөг буулгаж, гол руу хаяжээ. Английн Гадаад хэргийн яамны гадаа цагдаа нар жагсагчид хооронд мөргөлдөөн үүссэн байна. Жагсагчид Молотовын коктейль шидэж, цагдаа нарын бүслэлтийг давахыг оролдож байжээ. Лондонд болсон бямба гарагийн жагсаалын үеэр цагдаа нар 29 иргэнийг баривчилсан бол ням гарагийн жагсаалын үеэр 12 хүнийг саатуулжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.