
Хүний биед цөс нь ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Бидний идсэн хоолны өөх тос нь ходоодноос 12 хуруу гэдсэнд орох тэр агшинд цөсний цорго нээгдэж өөх тосыг задлах үүрэгтэй байдаг. Цөс угаах нь дотоод эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна. Цөсөө угааснаар цөсний өтгөрлийг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм.
Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Юуны түрүүнд хэвлийгээ эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.
Цөсөө угаахдаа:
-Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).
-Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л, эсвэл 2 уут магний сульфатыг 1 литр Куко курортная рашаанд хийгээд бага зэрэг бүлээсгээд ууна. Шар сүүг хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс авч болно.
-Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ.
-Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно.
Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг жилдээ 2-3 удаа угаавал зохино.
М. Мөнхтамга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.111) 2023-05-16 21:22хөхүүл хүн угааж болохуу
Хариулах
Зочин
(103.140.11.41) 2020-09-20 15:33хөхүүл хүн угааж болох уу
Хариулах
Ariuka
(202.126.88.206) 2020-03-09 11:09Vg hooron eswel geed tudgaarlad heltsen bga bizde uursduu jaahan oilgoj unshaach
Хариулах
zuwulguu
(182.160.6.82) 2014-05-22 11:01zarim negni hudal yumaa magnisulpadiig hamaagvi 2-r ni hereglej bolohgvi shde neg l bhad hangalttai ugaagdana ter chin hortoi hodoodond muu shde ali negeerni ugaana 3lang ni tsug bichsen bhii oilgomjtoi ali negeerni ugaah estoi gd bichij bolohgvi bna uu
Хариулах
Зочин
(202.55.188.110) 2021-06-03 15:25Тийм шүү мэдээллээ ойлгомжтой өг
Хариулах
Зочин
(103.26.194.2) 2014-05-21 10:53Tsusnii chuluu avahuulsan hun ugaana gej bh uu
Хариулах
Зочин
(180.235.178.151) 2014-04-05 02:40шар сүүгээр нь юм уу магний сульфат кукагаар нь угаах юм уу эсвэл 2уулангаар нь уу
Хариулах
Зочин
(103.9.90.135) 2014-04-02 10:19Магний сульфатыг тийм их хэмжээгээр хэрэглэж болохгүй ээ. бараг 1 уутыг 2 хуваахад л болно.
Хариулах