Иргэний гомдлын дагуу зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь халжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа" талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэгвэл уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.

Иргэд цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчтай холбоотой гомдол, мэдээллээ 24 цагийн турш ажиллах 126 дугаарт утсанд мэдэгдэх боломжтой.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.