Сербид хоёр өдөр дараалж гарсан зэвсэгт халдлагын улмаас 8 хүн амь алдлаа

Twitter Print
2023 оны 05-р сар 05-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Сербийн нийслэл Белградаас 60 км зайд зэвсэгт этгээд гал нээсний улмаас 8 хүн амь үрэгдэж, 13 хүн шархджээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Сербийн Младеновац хотын ойролцоо Дубона тосгонд өнгөрсөн пүрэв гарагийн орой хөдөлж байсан тээврийн хэрэгсэл дотроос нэгэн эрэгтэй автомат буугаар гал нээж, хэргийн газраас зугтсан байна.

Цагдаагийн газраас тухайн зэвсэгт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн ба эрэн сурвалжлах ажиллагаанд машин, нисдэг тэрэг зэргийн дайчилжээ.

Өнгөрсөн лхагва гарагт 7-р ангийн сурагч, 13 настай хүү аавынхаа буугаар Белград хотын нэгэн сургуулийн сурагчид, сургуулийн хамгаалагчид руу гал нээсний улмаас 8 хүүхэд, 1 том хүн амиа алдаж, 6 хүүхэд шархджээ.

Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдаа нар барьж саатуулаад байгаа аж.

Эх сурвалж: DW.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.