
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэвсэгт хүчний цэргүүдээ Афганистанаас гаргах шийдвэр гаргасандаа харамсахгүй байна гэжээ. Түүнээс гадна Афганистаны засгийн газар түүний бодож байснаас нь түргэн хугацаанд унасан ба АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд Афганистанд үлдсэн ч тус улсын асуудлууд шийдэгдэхгүй байсан гэдгийг онцолжээ.
Ерөнхийлөгч Ж. Байдений хэлж байгаагаар Вашингтон Афганистаны зэвсэгт хүчинд Талибан хөдөлгөөний эсрэг тэмцэхэд нь асар их дэмжлэг үзүүлсэн ч афганчууд ирээдүйнхээ төлөө тэмцэх хүсэлгүй байсан гэжээ.
Афганистаны зэвсэгт хүчин өөрсдийнхөө иөлөө тэмцэх хүсэлгүй байхад америкчууд тэдний өмнөөс тэмцэж, амиа алдах ёсгүй хэмээн Вашингтон Афганистаны тогтвортой байдлыг хангахын тулд тэрбум тэрбум доллар зарцуулах нь стратегийн өрсөлдөгчид болох ОХУ, БНХАУ-д ашигтай байх байсан гэжээ.
Түүнээс гадна Жо Байден Афганистанаас цэргээ гаргах шийдвэр гаргасныхаа төлөө шүүмжлэлд өртөнө гэдгээ мэдэж байгаа ч гаргасан шийдвэр нь зөв гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ. Тэрээр бусдын хийсэн алдааг давтахгүй хэмээн, "Алдаа гэдэгт Афганистанд үлдэж, АНУ-ын Үндэсний эрх ашигт нийцэхгүй зөрчилд зогсоо зайгүй тулалдаж, иргэний дайныг нь хурцдуулж, АНУ-ын зэвсэгт хүчний тусламжтайгаар нөхцөл байдлыг эргүүлэх гэж оролдох зэрэг асуудлууд багтах ба эдгээр алдаануудыг бид дахин давтах эрхгүй" гэжээ.
АНУ-ын зүгээс цэргүүдээ Афганистанаас гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор талибууд өнгөрсөн 5-р сараас хойш үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өнгөрсөн ням гарагт нийслэл Кабулд орж ирэн, Ерөнхийлөгчийн байрыг эзэлсэн юм. Тэд үүгээрээ Афганистан улсыг чөлөөлж, дайнд ялалт байгуулсан хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world/
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.91.117.4) 2014-04-09 14:13S. Bayar gedeg ni Mongoliin ard tumnii hurungiig idej uugaad tuugeeree Hariin nutagt ingej jargaj amidarch suudag amnii hishigtei hun yum baina.Tanaar baharhaj baina. Gevch tand nasnii etsest Mongoldoo noirsoh alga daram gazar oldoosoi bilee dee. Zovson yadarsan, ulssun ard tumen, Mongolchuudiinhaa gashuun zovlong darstai holij hunii nutagt shimj suugaa daa.....
Хариулах
Зочин
(182.160.42.199) 2014-04-02 20:22ern ene uls toriihon bugd l erh medlee ashiglan oortoo bolon orool busdad yamar neg hemjeegeer jijig tom ch geltgu zavshij l bdag shude odoo yaltai ch bilee
Хариулах
Зочинmng
(103.10.21.9) 2014-04-02 20:18you next gaddafy
Хариулах