Шинзо Абэг хөнөөсөн этгээдийн гэрээс тэсрэх бөмбөгнүүд олджээ

Twitter Print
2022 оны 07-р сар 09-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн газраас мэдээлснээр Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн этгээд экс Ерөнхий сайдыг мод болон төмрөөр хийсэн галт зэвсгээр буудсанаа хүлээн зөвшөөрчээ.

Сэжигтэн 41 настай Тэцүяа Яамагами нь Нара хотын оршин суугч бөгөөд Японы тэнгисийн явган цэргийн хүчинд 3 жил алба хаасан байжээ. Тодорхой эрхэлсэн ажилгүй тэрээр уг хэргийг ганцаараа зохион байгуулсан эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө сэжигтэн тодорхой нэг байгууллагыг эсэргүүцдэг, Ерөнхий сайд агсан Шинзо Абэ нь тухайн байгууллагад хамаарагддаг гэсэн шалтгаанаар түүнийг буудсан хэмээн ярьжээ. Сэжигтэн чухам ямар байгууллагын тухай ярьсан нь тодорхойгүй байна.

Шинзо Абэг өнгөрсөн баасан гарагийн өглөө Нара хотод Либерал Ардчилсан намын сонгуулийн кампанит ажлын хүрээнд үг хэлж байх үед нь сэжигтэн араас нь хоёр удаа буудсан юм. Шинзо Абэ хүзүүн тус газраа шархдан эмнэлэгт нисдэг тэргээр яаралтай хүргэгдсэн ба эмнэлэгт хүргэгдэн ирэх үед зүрх нь зогссон байдалтай байжээ. Цус ихээр алдсан түүнийг эмч нар чадах бүхнээ хийсэн ба өдрийн 5 цаг 3 минутанд түүнийг нас барсан болохыг албан ёсоор зарласан юм.

Сэжигтэнг хамгаалалтын ажилтнууд газар дээр нь барьсан ба сэжигтэн зугтах ямар ч оролдлого хийгээгүй байна. Цагдаа нар түүний гэрээс гар хийцийн тэсрэх бөмбөгнүүд болон буу олжээ.

Гар буу эзэмшихийг хориглодог, улс төрийн сэдэлтэй гэмт хэрэг бараг гардаггүй Япон улсад галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг маш ховор гардаг бөгөөд 2014 онд л гэхэд тус улсад галт зэвсгийн улмаас 6 хүн амь үрэгдсэн гэж бүртгэгдсэн бол АНУ-д энэ тоо 33 599 байх жишээтэй.

67 настай Шинзо Абэгийн үхлийн талаарх мэдээнд Японы Ерөнхий сайд Фүмио Кишида цочирдсон бөгөөд "Японы ардчилал хүчирхийлэлд хэзээ ч бууж өгөхгүй." хэмээн онцолжээ. Түүний хэлснээр парламентын сонгуулийн кампанит ажил энэ бямба гарагт хатуу хамгаалалтан дор үргэлжилж, ням гарагт сонгуулийн санал хураалт төлөвлөгөөний дагуу явагдах аж.

Шинзо Абэ 2006 болон 2012 онд Японы Ерөнхий сайдаар томилогдож байсан бөгөөд Японы Ерөнхий сайдын албыг хамгийн олон жил хашсан улстөрч билээ. 2020 онд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийэ дурсгалыг хүндэтгэн энэ амралтын өдрүүдээр албан газруудын АНУ-ын далбааг хагас бөхийлгөхийг үүрэг болгосон бол Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару 3 өдрийн эмгэнэл зарлажээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Абэг дэлхийд танигдсан төр нийгмийн зүтгэлтэн хэмээн тодорхойлж, БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сук ЁлЯпоны ард түмэнд хүндэтгэл хүлээсэн улстөрчөө алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жао Лижян хятадууд болсон явдалд цочирдсон гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.157) 2022-03-23 02:12
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (182.160.42.199) 2014-04-02 20:26
      • 0
      • 0

      muusain turkuuded yun ch ih hugatsaagaar visa olgodimde europiin hujaanuud

      Хариулах