Өнөөдөр дэлхийн “Хүүхдийн номын өдөр”

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Хүүхдүүдээ багаас нь ном унших дуртай болгох үүргийг эцэг, эхчүүд хүлээх ёстой. Багаасаа ном унших дадалтай болсон хүүхэд байнга сурч мэдхийг эрмэлзсэн, мөрөөдөлтэй болж өсдөг.

Аль болох гар утас, зурагтаас хол байлгах гол арга бол ном унших. Ном унших сонирхлыг эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ хамтдаа уншиж байж өдөөж өгдөг. Энэ талаар германчууд маш нямбай, уйгагүй ажилладаг. Орой унтах бүрд хүүхдүүддээ үлгэр, номноос тодорхой хуудсуудыг тогтмол уншиж өгдөг. Төрсөн өдөр болход нэн тэргүүнд ном авж өгөөрэй гэж байгаа хүүхдүүдийг би олон удаа харсан.

Бид хүүхдүүдээ яаж ном унших дуртай болгох вэ гэж санаа зовдог. Энэ дадлыг бүүр 2-3 наснаас нь өгөхөд ном унших нь амьдралын энгийн сайн зуршил болдог.

ЯАГААД ЭНЭ ӨДӨР ХҮҮХДИЙН НОМЫН ӨДӨР ВЭ:

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Түүний зохиолоос дурдвал "Нугасны муухай дэгдээхэй", "Эрэлхэг тугалган цэрэг", "Цасан хатан", "Бяцхан лусын дагина", "Ямх охин", "Шүдэнз зардаг бяцхан охин" зэрэг зохиолуудыг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд амтархан уншдаг билээ. Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдийг бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн номын үзэсгэлэн гаргах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх, хүүхдэд ном бэлэглэх зэргээр тэмдэглэдэг байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.