
Е. Пригожин Орост шударга ёс тогтооно хэмээн мэдэгджээ
Оросын хувийн цэргийн Вагнер компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин энэ сарын 23-ны орой ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэн хөлсний цэргүүдийн байрлаж байсан газарт цохилт үзүүлсний улмаас олон тооны хөлсний цэргүүд амиа алдсан тухай мэдэгджээ.
Тэрээр хөлсний цэргүүдийнхээ хамт өшөөгөө авч, Орос улсад шударга ёс тогтоохоор төлөвлөсөн тухайгаа мэдэгджээ. Е. Пригожин, "Энэ улсад болж байгаа эмх замбараагүй байдалтай бид 25 мянгуулаа тэмцэнэ. Хүсвэл бидэнтэй нэгдэж болно. Энэ замбараагүй байдлыг эцэс болгох хэрэгтэй. Эсэргүүцэл үзүүлсэн бүхнийг тэр дор нь устгана. Ард иргэдийг тайван байж, өдөөн хатгалганд автахгүй гэр гэртээ байхыг хүсэж байна. Болж өгвөл бидний явж буй замаас хол байгаарай. Энэ бол төрийн эргэлт биш харин шударга ёсны жагсаал. ОХУ-ын зэвсэгт хүчний цэргүүдийн дийлэнх нь биднийг дэмжиж байгаа." хэмээн мэдэгджээ.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа Оросын нийслэл Москва хотод аюулгүй байдлыг чангатгажээ. ТАСС агентлагийн мэдээлснээр Москва хотод байрлах бүх чухал объектууд, төрийн болон дэд бүтцийн барилга байгууламжуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Үндэсний Гвардийн харъяа тусгай хүчний ангиуд хамгаалалтанд гарчээ. Москва болон Ростов-на-Дону хотын гудамжнаа цэргийн хуягт машин техникууд орж ирсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүссэн нөхцөл байдлын тухай Ерөнхийлөгч Владимир Путин мэдэж байгаа мөн Холбооны Аюулгүй байдлын албанаас Е. Пригожинд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэжээ.
Вагнер компанийг үүсгэн байгуулагч Е. Пригожин цэргүүдийн хамт Ростов мужид орж ирж байна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор тус мужийн амбан захирагч Василий Голубев иргэдийг чухал шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг завлөжээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(66.181.160.74) 2023-06-26 08:37Eruugiin hulgaichuudiig davraaval iim baidald hurdiin manai uls yaj adilhan hamgiin shorond gaigui baisan buh erchuud odoo tsagiin baychuud bolson haana mungu hiih bolhoor bna tend l arzalzaj bna 90% ni AN gishuun ardchilagch nertei ene humuus haanaas iim ih mungu erh medeltei bolood bna geheer elbegdorj metiin tuulai zurhtei hulgaichuudiig reketlej tarhiig ni bazaj durtai huulia batluulj duraaraa yvdag humuusdee
Хариулах