Израиль-Палестины хямрал хурцдаж, 70 гаруй хүн амь насаа алдлаа

Twitter Print
2021 оны 05-р сар 13-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагаас хойш Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр луу 1050 гаруй пуужингийн цохилт үзүүлсэн талаар Израилийн армийн төлөөлөгч Хидаи Зильберман мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Газын зурвасаас хөөргөсөн пуужингуудын 200 нь Газын зурвас дотроо унасан ба Израилийн пуужин устгах систем Израилийн хотуудын орон сууцны хорооллууд руу чиглэсэн пуужингуудын 85-90 хувийг устгаж байгаа гэжээ.

Газын зурвасын пуужингийн довтолгооны хариуд Израиль Газын зурвас дахь лалын ХАМАС хөдөлгөөний 500 гаруй объектыг бөмбөгдсөн ба ХАМАС хөдөлгөөнд удирдах албан тушаал хашдаг хэд хэдэн хүнийг устгасан гэжээ.

Нөгөө талаас Палестины Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр Израилийн сөнөөгч онгоцнууд Палестины засгийн газрын байрууд, цагдаагийн хэсгүүд рүү бөмбөгдсөн байна. Израилийн эрх баригчид палестинчууд болон арабууд голчлон амьдардаг Иерусалимын баруун хэсэгт байрлах Аль-Акса сүмийн ойр орчмоос арабуудыг албадан гаргаж эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор тус дүүрэгт эмх замбараагүй байдал үүсч, палестинчууд болон Израилийн цагдаа нар хооронд мөргөлдөөн үүссэн юм.

Палестины ХАМАС хөдөлгөөний зүгээс Израилийн эрр баригчдаас Иерусалим дахь Аль-Акса сүм болон сүмийн ойр орчмоос цэрэг цагдаагаа гаргахыг шаардсан ба шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Израиль руу гал нээхээ мэдэгдсэн юм.

Өнгөрсөн даваа гарагаас эхлэн ХАМАС хөдөлгөөнийхөн Израилийн нутаг дэвсгэр лүү гал нээсэн бол Израиль хариуд нь Газын зурвас луу агаараас цохилт үзүүлж эхэлжээ. Даваа гарагаас хойш Газын зурваст 67 гаруй хүн амь үрэгдсэн бол Израильд 7 хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: BBC

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.135) 2014-04-03 10:34
      • 0
      • 0

      юун гоё юм бэ, сайхан мэдээ байна бассейнд явахыг маш их хүсэж байна. тэгвэл ирэх 7 хоногт очиход ажиллаад эхэлсэн л байх юм байна даа

      Хариулах