А.Навальныйгийн найз, Екатеринбург хотын экс даргыг баривчилжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 13-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Екатеринбург хотын шүүх тус хотын дарга асан Евгений Ройзманыг нийгмийн сүлжээ ашиглан иргэдийг сөрөг хүчний тэргүүн А. Навальныйг суллахыг шаардан жагсахыг уриалсан хэрэгт буруутган, 9 хоног хорих ял оноожээ.

ОХУ-ын 4 дэх том хот болох Екатеринбург хотын даргаар 2013-2018 онуудад ажиллаж байсан ба тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан 500 мянга орчим дагагчдаа гудамжнаа гарч жагсахыг уриалж, өнгөрсөн 1-р сарын 31-нд болсон хууль бус жагсаалыг зохион байгуулсан хэрэгт буруутгагджээ. Шүүгч Евгений Ройзманыг 1-р сарын 31 болон 1-р сарын 23-нд болсон жагсаалд оролцсон гэдгийг онцолсон байна.

Тэрээр сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйтай найз бөгөөд нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсаараа дамжуулан Оросын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг гэдгээрээ мөн алдартай аж. Тэрээр шүүх хурлын үеэр иргэдийг жагсаалд уриалаагүй мөн жагсаал зохион байгуулаагүй гэжээ.

Оросын эрх баригчид А.Навальныйг суллахыг шаардсан жагсаалд оролцсон хэдэн мянган иргэдийг хууль бус жагсаалд оролцсон хэрэгт буруутган баривчлаад байгаа билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зүрх судас лекц

      (202.179.20.177) 2014-04-03 15:57
      • 0
      • 0

      Та ганцхан бүтээгдэхүүн хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд Судасны дотор хананд хуримлагдсан өөхөн товрууг хайлуулж, судсыг цэвэрлэн эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүний талаарх танилцуулага, эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ны доктор удирдан энэ сарын 5-ны Бямба гаригт 13 цагаас явуулах гэж байна. Утас: 96665038.

      Хариулах