
XXI зууныг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаг үеэ дагаад интернэт болон олон улсын цахим сайтуудыг зохион бүтээсэн, санаачилсан хүн хамгийн их орлого олж байна. Харин “Facebooк” сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнгөрсөн онд ердөө 1 долларын цалин авчээ. Марк Цукерберг нь дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад дээрээсээ 22 дугаарт жагсаж, түүний хөрөнгө жилд хоёр дахин нэмэгддэг. Мөн 2012 онд компаниас нь унааны зардал, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс, бие хамгаалагчийн зардал гэж хамгийн багадаа 500 мянган доллар, нэмэлт урамшуулал болгож 260 мянган доллар, бусад зардалд 1 сая 220 мянган доллар олгосон аж.
Гэвч тэрээр илүү их ирээдүйд хүрэхийн тулд 2013 онд авах ёстой байсан дээрх бүх мөнгөнөөс татгалзан, компаниасаа цалин гэж нэг жилийн хөлсөнд 1 доллар авсан байна. Хэдий бага мөнгө авсан боловч “Facebooк” сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукерберг нь өөрийн компанийн 426 сая ширхэг хувьцааг дангаараа эзэмшиж байгаа юм. “Аpple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс 1997-2001 онуудад компаниасаа олгогдох бүх төрлийн урамшуулалт шагналаас татгалзан жилд 1 долларын цалин авч байсан бол “Google” компанийг үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Грин нар 2004 оноос хойш өнөөг хүртэл мөн л жилд 1 долларын цалин авдаг.
М. Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин 852
(202.72.247.249) 2014-04-04 10:24тэгээд юугаа идэж ууж өмсөж зүүдэг байнаа.эсвэл робот юм уу
Хариулах