
УИХ-ын Б.Ундармаагийн эзэмшлийн гэгддэг “Капитал” банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан.
Учир нь тус банкны чанаргүй зээл нь 208 тэрбум төгрөгч хүрч, нийт хурамтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн тул банкыг албадан татан буулгасан байдаг.
Тэгвэл эл банкинд төрийн 31 байгууллагын 375 тэрбум төгрөг байжээ. Сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барина гэж тооцвол эл мөнгө нь 170 сургууль, цэцэрлэг барих хэмжээний их мөнгө юм. Гэтэл хачирхалтай нь, өнөөдрийг хүртэл нэг ч байгууллага "манай байгууллага хохирсон” хэмээн гомдол мэдүүлээгүй байгаа талаар эх сурвалж дурджээ.
Тэдгээр жагсаалтад багтсан байгууллагуудын зарим нь тэрбум давсан төгрөгийг хадгалуулаад алджээ. Тухайлбал, Тэтгэврийн даатгалын сан 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 132.8 тэрбум, Хөгжлийн банк 52 тэрбум, ЖДҮХС 47 тэрбум төгрөгөө алджээ. Мөн Анагаахын шинжлэх ухааны их сургууль 4 тэрбум, МУБИС 2 тэрбум, Улаанбаатар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 3.7 тэрбум төгрөгөө дампуурсан Капитал банкинд алдаад байгаа аж.
Г.Ганаа
Zochin
(182.160.35.174) 2019-10-27 14:10Odoo nehemjilj av av. Dampuursan ch gesen hariutsah ezdees ni huvitsaa ezemshigchdees ni garguul. Iim zuil deer huuliinhan mash sain ajillah heregtei.
Хариулах