Манипуляци улс төр ба шашинд хамгийн их хэрэглэгддэг

Twitter Print
2022 оны 06-р сар 27-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Манипуляци:

Манай нийгэм бүхэлдээ нэг нэгнийгээ хүсээгүй зүйлийг нь хийлгэх арга хэрэглэх, өөрийн хүссэнээ хүнээр хийлгэх арга, бусдад таалагдах арга хэрэглэн амьдардаг. Ээж нь хүүхдийнхээ хүсэл шийдвэрт, нөхөр нь эхнэрийнхээ чөлөөт сонголтод, эхнэр нь нөхрийнхээ эрх чөлөөнд халдаж нэг нэгнээ удирдах хандлагатай байдаг. Үүнийг manipulation бусдын шийдвэрт нөлөөлөх гэж нэрлэдэг. Манипуляцийг ихэвчлэн нарциссистууд хийдэг ч энэ нь хүмүүсийн хүссэнээ авах хэрэгсэл болсон. Манж зан гэгдэх дипломат байдал, зөөлөн байдал ба энгийн хүлээн зөвшөөрөлт бүгд өөр өөр бөгөөд философи утга нь ондоо зүйлс. Энэ талаар номын дараагийн хэсэгт оруулна.

Улс төр болон шашин бол нийгмийг хөдөлгөгч гол удирдагч хүчнүүд. Манипуляци улс төр ба шашинд хамгийн их хэрэглэгддэг. Айдсаар нь хүлэх, итгэл үнэмшлээр нь удирдах, түр зуурын таатай мэдрэмж төрүүлэн гол зорилгоос нь ард түмнийг ухраан хүссэнээрээ хөдөлгөх арга. Манай одоогийн нийгэмд нэг нэгэндээ нөлөөлөөгүй цэвэр өөрийн шийдвэрээр амьдарч байгаа хүмүүс их ховор, мөн тэдний аз жаргалын индекс хамгийн өндөр байдаг. Үүнийг ойлгож цөхөх зүйлгүй, жишээ нь та аав ээжийгээ тайван байлгах гэж л одоогийн мэргэжлээ сонгосон эсвэл өөрийн мэдрэмжээ дагаж тэднээс олон зүйлээс сөрж сонгосон байлаа гэхэд аль нь илүү аз жаргалтай байх нь ихэнхдээ ойлгомжтой. Мөн хүмүүсийг залах чухал хүч нь эдийн засаг, тав тух, материаллаг байдал юм, эдгээр зүйлд баригдаж маш олон хүн аз жаргалгүй ч хоосон хонохгүй амьдархын тулд дуртай дургүй цагт баригдан ажиллаж байдаг.

Илжигний урд уясан лууван шиг л бид нар гэр оронгүй гуйлгачин болчих вий, хүмүүст адлуулахгүйн тулд, нэр хүндгүй хүнд тоогдохоо больчих айдаст автаж өдөр бүр дургүй ажлаа хийдэггүй гэж үү?

Үүний төлөө хамгийн их хүсдэг мөрөөдөл, дуртай зүйлсээ орхиогүй гэж үү?

Энэ бол нийгмийг удирдаж байгаа хамгийн том манипуляци юм. Хүн бүр бусдад хүндлэгдэхийг хүсдэг, ая тухтай амьдрахыг хүсэлгүй яахав гэвч үүнийг ашиглаж бид нараар мөрөөдлийг маань хаяуулсан гэдгийг өөрсдөө ч анзаардаггүй.

Бусдад таалагдах гэж үйлдэл хийх бүртээ өөрсдөө манипуляци хийж байгаагаа анзаарвал маш сонин сэтгэгдэл төрнө. Нийгмийн амьдралд ч гэр бүлийн амьдралд ч найз нөхдийн хувийн харицаанд ч бусдыг хянах оролдлого бий.

Бусдаар хүндлүүлэхийн төлөө, хайрлуулах, анзаарагдах, тэр хүнээр өөрийн хүссэнийг хийлгэх, тэр хүнийг өөрийнх нь хүссэнээр байлгахгүйн тулд мөнгөөр, сексээр, хайраар, сайхан үгсээр боож дарамталдаггүй хүн маш ховор. Хайртай эсэхийг нь зүгээр л өөрөөр нь сонгуулөх зоригтой хүн хосуудын дунд ч ховор учраас л хосууд манипуляцийн мастер болдог.

Нарциссисм гэдэг нь бусдыг хянах эрхэндээ байлгах дорд үзэх, өөрийгөө дөвийлгөх хандлагыг хэлдэг АНУ -д хүн амын 5% нь нарциссист бие хүний өвчтэй гэдэг ч манай дэлхий бүхэлдээ талаас илүү хувь нь ийм шинжтэй. Яагаад бага оношлогддог вэ гэвэл тэр бүр сэтгэл зүйч дээр очиж өөрийгөө оношлуулах хүн ховор учраас л тэр гэж зарим судлаачид дүгнэдэг.

Чи ийм ийм байвал би чамайг хайрлана, чи надад ийм зүйл хийвэл, ингэж аашилвал … гэх мэт нь хүний чөлөөт сонголтыг хянаж байгааг, нөхцөл тавьсан байдлыг илтгэнэ.

Нийгмийн хувьд манипуялцийг их хэргэлдэг нэг шалтгаан нь бусдад таалагдах ба нэр хүндтэй байхыг хүсэмжлэх юм. Эцэг эх бол хамгийн чухал нөлөөлөгчид ба тэд үр хүүхдээ нэр хүндтэй яваасай гэсэндээ чөлөөт сонголтыг нь баллаж байдаг. Чөлөөт сонголт гэдэг нь ямар нэг ашиг сонирхолгүйгээр, бусдын нөлөө ороогүй хийхийг хүссэн тэр зүйл чинь гэвэл ойлгоход амах байх. Зарим хүмүүс манипуляцид орохгүй кодлогдсон төрөлх шинжтэй байдаг гэж үздэг, хүчтэй сэтгэлгээтэй зан байдал, хамаарал багатай зан байдал, тэднийг орчин үед нийгмийг шинэчлэх хүмүүс ч гэж сүүлийн үед үзэх болсон. Neo буюу шинэ үзэл бодол, хуучин хэв загвартай хипокрит, мөнгө алдар нэрд хянагах кодыг тайлагчид ч гэж болох юм. Starseed буюу одноос ирэгсэд гэх мэт үздэг ч угтаа заавал онцгой хүмүүст ийм чанар байх юм биш, сэтгэл зүйн баригдмал бус хэв шинж юм. Ийм байх чадвар хүн бүрт бий. Гэвч зарим гентэй холбоотойгоор материалист улс үндэстнүүд гэж бий жишээ нь Хятад улс.

За ямар ч байсан эрх чөлөөт хүмүүс цаанаасаа төрдөг гэх үзэл бий, тэдэнд юу ч өгье гэсэн яаж ч анхаарлыг нь татлаа, яаж ч манипуляци хэрэгллээ гээд хүссэн зүйлийг нь өөрчилж чаддаггүй. Нэр алдараар урхидаж болдоггүй худалдан авч чаддаггүй хүмүүсийг гэж бий. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд бие хүний төлөвшилд хүрсэн хүн гэж үздэг.

Гэр бүлийн харилцаанд хайртай гэх хүндээ манипуляци хийн өөртөө хайртай болгох арга хэрэглэж байгаа нь ихэнх хүмүүст таалагддаг байна. Энэ өгүүлбэрийг сайн уншаарай. Энэ бол судалгааны дүн, хайрлагдах хүслээс үүддэг мэдрэхүйн гажуудалтай төстэй зүйл олон хүмүүст бий.

Харамсалтай нь манипуляци гэдэг зүйл хайрын харилцаанд анхаарлын билэг тэмдэг шиг санагддаг байж болсон нь нмйгмийн хэр гажуудалтайг харуулдаг.

Харин эрх чөлөөтэй төрсөн хүнд, эсвэл бие хүний төлөвшилд хүрсэн хүнд хэн нэгэн нь ямар нэг байдлаар хайрыг нь татах оролдлого хийвэл эсрэгээр дургүй нь хүрдэг. Иймд хүмүүсийн зан байдлын ялгаа бий. Зөвхөн хайр дээр ч биш бие хүн болсон хүн бол бусад хүмүүс ямар нэг шийдвэрт нь нөлөөлөхийг хүсэх л юм бол шууд зайгаа барьж чаддаг.

Тэд өөрийг нь муулж дооглох, гадуурхах нь тэд чамайг өөрсдийнхөөрөө байлгах хянах арга юм гэдгийг ойлгож байдаг. Тийм ч учраас хяналтаа хүнд таалагдах болгож болохгүй гэдгийг ойлгодог.

Хэрэв тийм бол тэдэнд чиний удирдлага байна гэсэн үг шүү анхаараарай!

Ялангуяа хайр сэтгэл бол хамгийн их манипуяцлагдсан ойлголт юм. Зарим хүмүүс хайртай хүнээсээ өөрийг нь манипуляци хийгээд өгөөсэй гэж хүсдэг нь гайхалтай.

Монгол хэлний найрах гэдэг үг ерөнхийдөө манипуляци хийх урлаг юм. Хүн өөрөө сонголтоо хийн танийг сонгох нь бие хүн болсон хүмүүст таалагддаг бас тэд хүний сонголтод шууд нөлөөлөхийг хүсдэггүй. Магадгүй шулуухан таалагдаж байгаагаа хэлээд орхиж болох юм. Эсвэл үйлдэл энэ бол флирт.

Тэр хүн үнэхээр өөрийгөө ойлгосон таны давуу чанарт татагдсан бол та хичээж хүчлэх хэрэг байхгүй. Нөгөөтэйгүүр өөртөө бүрэн итгэлтэй хүмүүс тэр бүр хичээл зүтгэл хэрэглэж байж хайрлагдах ёстой гэж боддоггүй. Хүн бүр хайрлагдах эрхтэй шүү дээ гэхдэж яг байгаа тэр чигээрээ. Хэрэв танд хайртай хүний чинь үйлдэл таалагдахгүй бол засах гэу хичээх нь бас тийм ч зөв зүйл биш юм. Магадгүй тэр хүнд өөрт нь тэр хэв маяг нь таатай байдаг байх гэдгийг бодож үзээрэй.

Ер нь хүнд таалагдах үг үйлдэлийг судлаж байгаад сурж аваад үйлдэх, өөр хүн мэт дүр эсгэж байж хэн нэгнийг өөртөө татах эсвэл уулзах жижигхэн шалтаг гаргаж өгөх ч хэрэг жинхэнэ таталцалтай харилцаанд байх хэрэггүй юм.

Дуртай эсвэл хэрэгтэй зүйлийг нь байнга өгч жишээ нь эмэгтэйчүүд эрчүүдийг ходоодоор нь сексээр гэх мэт найрах нь яг үнэндээ тэр хүний чөлөөт сонголтод нөлөөлж байдаг. Мэдээж бие хүн болчихсон хүнд эдгээр нь шууд нөлөөлөхгүй ч нийгмийн ихэнх хүмүүст нөлөөлнө.

Хүчтэй зан чанар бүхий бие хүн ялангуяа эр хүн ийм зүйлийг тэвчдэггүй магадгүй эхний үедээ хууртаж болох ч яваандаа мэдэрч эхлэдэг нь салж ч болдоггүй үргэлжлүүлж ч болдоггүй аз жаргалгүй гэр бүлийн тоог 1 ээр нэмдэг эсвэл хүчирхийлэлтэй гэр бүлийг, эхнэрээ зоддог эр нөхөр ертөнцөд мэндэллээ эхнэр танд “баяр хүргэе”! Та түүнийг өөрийн болгож та ялсан. Яг үнэндээ манипуляцид ялагч гэж байдаггүй.

Нөгөө талаар эрчүүд эхнэрээ олон нийтийн ажил хийлгэхгүйн тулд олон арга хэргэлдэг жишээ нь хардах, хурдан жирэмслүүлэх, мөнгө дуртай зүйлсээр нь дуртай ажлыг нь наймаалцах, олон нийтэд буруу мэдээлэл цацах, сэтгэлээр унагаах, гэр орны ажлаар дөнгөлөх гэх мэт эхнэр хүчтэйчүүдийн нэг бол ганц бие аавын тоог өсгөх ба эр хүн танд баяр хүргэе тэр эмэгтэй хэзээ ч иргэн ирэхгүй тул таны хамгийн сүүлийн арга магадгүй түүнийг зодох эсвэл үхнэ, ална гэж айлгах байхаа даа.

Ерөнхийдөө хүн бүрийн дотор хэрэгцээ нь хангагдаагүй балчир хүүхэд нуугддаг, тэд ямар ч хамаагүй аргаар бусдад хайрлагдах анхаарал татах, худлаа ч хамаагүй хүндлүүлэх гэж л эдгээр аргыг хэргэлдэг ч энэ нь хүний чөлөөт сонголтод нөлөөлж байгааг анзаардаггүй. “Чөлөөт сонголтоо хийж чадаагүй алдсан хүн бүр аз жаргалгүй болдог нь зүй тогтол юм.”

Ер нь бид хүмүүсийн сонголтод нөлөөлөхдөө тэр хүнээ аз жаргалгүй болгож байгаагаа анзаардаггүй. Ийм учраас сэтгэл гутрал илүү ихэссэн. Бусдын сонголтыг хянах арга хэргэлж байгаа хүн өөрийгөө хянаж чаддаггүй хүн гэсэн томьёо бий. Тэр өөрийн зан авир байдлаа хянахыг хүсдэг ч чадахгүй учир боломжоороо бусад хүнийг үйл явдлыг хянах гэж оролдож байдаг. Өөрөө чөлөөт сонголтоо алдчихсан дотроосоо үхмэл хүн бусдыг аз жаргалтай байгаасай гэж ч бас хүсдэггүй.

Тэр чөлөөт сонголт нь мөрөөдөл, дуртай ажил мэргэжил, карьер, хувцаслах хэв маяг, эсвэл хайр дурлал ч байж болно юу ч байж болно гэхдээ ерөнхийдөө амьдралын хэв маяг юм. Хүмүүс хуурмаг цаг зуурын зүйлд татагдах тусам эд хөрөнгө, нэр хүнд гэх мэт нь нийгмийг дотроо хайр хүссэн бяцхан хүүхдүүдийн уралдаант жүжиг мэт болгодог.

Олон хүнд хүргэх гэж л хувцасаа нимэглэх охидын сошиал хаягууд, (өөртөө таалагдах гэдэг эмэгтэйчүүдийг үгүйсгжхгүй) хүн үзэхгүй болхоор нь сонгодог жүжигт сексийн хэсэг аль болох ахиу үзүүлж эхлэх нь манипуляцийн нэг хэлбэр юм. Гэвч ингэж нэр хүндээ өсгөлөө гээд аз жаргалтай төгсдөг зүйл үгүй.

Бид чөлөөт сонголтоо түр зуурын нэр хүнд, тав тухаар солисон нь аз жаргалгүй амиа хорлолт архидалт, биеэ үнэлэлт, алдартнуудын гэнэтийн үхэлийн шалтгаан юм. Нийгэм бүхэлдээ чөлөөт сонголтоо алдчихсан учраас хэн нэгнийг өөрөөсөө илүү аз жаргалтай байгаасай гэж хүсдэггүй. Тийм ч учраас өөрсдөө ч мэдэлгүйгээр гэрэлтэж буй нэгэнрүү гаж буруу зүйл мэтээр дайрч далд ухамсртаа тэдэнд атаархаж байдаг ч логикоор өөсдөө үүнийгээ ухаардаггүй. Орчин үед тойруу байдлаар passive aggressive байдлаар, кодлосон үгээр ч бусдыг доромжилж болдог болсон нь дарамтад өртөөгүй хүмүүст нөлөөлөх гэсэн арга болдог байна. Ямар ч тохиолдолд хүн өөрийгөө мэдрэх зүрх сэтгэлээ дагах нь чухал учир бясалгал хийхийг зөвлөдөг гэвч шашин бол хамгийн том манипуляци гэдгийг сануулах юун.

Н.Сүндэрьяа - МА Иога, Сэтгэл судлал

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.