Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарь

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Энэ сард гадны улс орнууд руу 8 удаа тусгай нислэг хийж, 2000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байгаа ч, энэ сард хийх тусгай нислэгээр хүндэтгэх шалтгаан бүхий 2000 орчим иргэнийг гадны улсаас авчрахаар төлөвлөжээ. Ингэхдээ найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд: 

6 сарын 10-ны өдөр Казакстан,

6 сарын 11-нд Токио,

6 сарын 15-нд Энэтхэг,

6 сарын 17-нд Сөүл (транзит),

6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ. Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд  чиглэл нь тодорхой болоогүй байна.

Эдгээр нислэгийн зөвшөөрлийг аваагүй тул хуваарьт өөрчлөлт орох магадлалтай юм байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.