Ж.Батбаясгалан НИТХ-ын даргаар сонгогдлоо

Twitter Print
2020 оны 10-р сар 23-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явууллаа. 

Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилох санал хураалтыг ил явуулж, төлөөлөгчдийн 84.44 хувь нь дэмжсэн юм. Тэрбээр НИТХ-ын 8 дахь дарга болж байна. Түүний боловсрол болон ажлын туршлагыг бид өмнө нь танилцуулсан билээ. Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 

НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад МАН-аас өөр нам нэр дэвшүүлээгүй юм. НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав. Тэрбээр "2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон тул НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ" гэв. 

Өнөөдрийн хуралдааны үеэр Төлөөлөгчид энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардаж авлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зүрх судас лекц

      (202.179.20.134) 2014-04-04 17:40
      • 0
      • 0

      Та ганцхан бүтээгдэхүүн хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд Судасны дотор хананд хуримлагдсан өөхөн товрууг хайлуулж, судсыг цэвэрлэн эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүний талаарх танилцуулага, эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ны доктор удирдан энэ сарын 5-ны Бямба гаригт 13 цагаас явуулах гэж байна. Утас: 96665038.

      Хариулах