Монгол улсад бензин шатахууны үнэ 41 хувиар өссөний шалтгаан юу байв

Twitter Print
2021 оны 07-р сар 31-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад бензин шатахууны үнэ нэмэгдэж АИ-92 автобензины үнэ 6-р сард 1450 төгрөг байсан бол өнөөдөр 2050 төгрөг болж 41 хувиар өсөөд байна.

Үүний шалтгаан нь нэгд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, хоёрт ОХУ-аас экспортод гаргаж буй бензин шатахууныг түр хугацаагаар хязгаарлах тухай шийдвэрийн төсөл хэлэлцэгдэж байгаатай холбоотой юм. ОХУ ийнхүү бензиний экспортыг хязгаарлаж болзошгүй талаар өнгөрсөн 4-р сарын 26-ны өдөр анх олон нийтэд мэдээлсэн.

Энэ талаарх Засгийн газрын шийдвэрийн төслийг тус улсын Эрчим хүчний яамнаас боловсруулан бэлтгэсэн юм. (Хавсралт шийдвэрийн төсөл)

Эдгээр энэхүү шийдвэр хараахан эцэслэн гараагүй боловч ирэх 8-р сард Монгол улсад АИ-95, АИ-98 зэрэг зарим төрлийн нефть бүтээгдэхүүн нийлүүлэгдэхгүй болохыг ОХУ-ын холбогдох байгууллага мэдэгдсэн талаар АМГТХЭГ-аас мэдээлсэн.

Н.Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.