Тайландын улаан цамцтануудын эсэргүүцэл дахин сэргэлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 05-нд 16:35 цагт
Мэдээний зураг,
 

Таиландын Засгийн газрыг дэмжигч олон мянган “улаан цамцтан” өнөөдөр Ерөнхий сайд Ийнглак Чинаватраг дэмжих жагсаалаа эхэллээ. Шүүх хурлаар далимдуулан Ийнглакийг түлхэн унагах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцнэ гэдгээ тэд илэрхийлжээ.

Нийслэл Бангкок хотын баруун захад болж буй жагсаалд зориулж 3000 гаруй цэрэг, цагдааг гаргаад байна. Сүүлийн хэдэн сард гарсан, тус улсын улс төрийн жагсаал цуглааны үеэр 24 хүн амь эрсдэж, олон зун хүн гэмтэж бэртсэн билээ. 
Ийнглакийн ах Таксин Чинаватрагийн үеэс эхэлсэн Засгийн газрыг дэмжигч, эсэргүүцэгчдийн хоорондын мөргөлдөөн ширүүсч цуст мөргөлдөөнд ч хүрэх нь цөөн бус.  
Өнөөдөр, маргааш үргэлжлэх жагсаалд оролцохоор одоогийн байдлаар 20 мянган “улаан цамцтан” цуглаад байна. Энэ тоо яваандаа 200 мянгад хүрнэ гэж эрх баригчид тооцоолж буй аж. 
Энэ долоо хоногийн эхээр олон зуун “улаан цамцтан” аюулаас хамгаалах хүчний алба хаагчидтай хэрхэн тэмцэж, биеэ хамгаалах талаар сургуулилтад хамрагдсан байна. Энэ удаагийн жагсаал нь Засгийн газрыг дэмжсэн сүүлийн үеийн анхны томоохон жагсаал болох бололтой. 
Энэ оны хоёрдугаар сард болсон сонгуулийг жагсагчид тасалдуулсан тул тус улсын Үндсэн хуулийн цэц сонгуулийг хэрэгсэхгүй болгож, Засгийн газрыг харгалзагчийн статустайгаар үлдээсэн билээ. 
Өнгөрсөн арваад жилийн хугацаанд болсон гол гол сонгуулиар Таксины холбоотнуудын нам хүч давамгайлж байсан юм. Шинэ сонгуулийг зохион байгуулах талаар уулзалтыг Сонгуулийн хороо энэ сарын 22-нд улс төрийн намуудын оролцоотойгоор хийх аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.