Азын дугаар хоёр сая ам.доллар хүрчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 07-нд 09:57 цагт
Мэдээний зураг,
Монголчууд зарим барааны үнийг хэт хөөргөдөг билээ. Ялангуяа гар утасны дугаарын үнэ зах зээлийн ханшнаас хэдэн зуу дахин их үнэлэгдэж зарагддаг. 9911….-тэй дугаар хоёр өрөө байрны үнэд хүрсэн тухай ч дуулдаж байна. Харин Өмнөд Солонгос улсад баячууд нь азын дугаар бараг сонгодоггүй аж. Учир нь машины болон гар утасны дугаар нь азынх байвал замын цагдаа, хүмүүс цээжлэхэд амархан гээд энгийн дугаар сонгодог юм байна. Саяхан АНЭУ-ын Абу-Даби хотноо нэгэн дуудлага худалдаа болоход 777-7777 гэсэн гар утасны азын дугаар хоёр сая ам.доллараар зарагджээ. Ойрхи Дорнодын үүрэн телефоны “Этисалт” компанийн энэхүү дугаарыг дагалдах үйлчилгээний хамт нэрээ нууцласан нэгэн хүн авсан байна. Гэхдээ тус улсад бүх дугаар Засгийн газрын өмч байдаг учир өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй аж.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (164.126.28.171) 2014-04-08 03:28
      • 0
      • 0

      manai mongolchuud tenegleh gej yadah yum daa !!!!!hooson tolgoinuud??? utasny mashiny bolon dugaaraar gangarah ??? neeree heleh OLDOHGUI TENEG <MANGAR HOGNUUD YUM AA???!!!DAANCH DENDUU TENEG YUM ???????

      Хариулах

    • irgen

      (103.23.51.7) 2014-04-07 12:55
      • 0
      • 0

      manai dugaariig shinechlehan be. ih goe huvilbar vzvvleed bsan. aziin geh mongo daguulsan biznesiig alga hiih zuv alham bsiim.hedhen hvnii sanal asuulga avaad bolsiim uu.zarim neg teneg humuusees bolood hiih yumaa nuraah hereggyi.400myangahan teevriin heregsel shvv dee. tendees heden hvn hediig ideh yum.bid chini heden zuun terbumaar ni idsen oligarhuudiig haraad yajij chadahgyi syirsen gazar nutgaa haraad suuj byi teneg ulsuud shyy dee.yalihgyi yuman deer arduud hardaltsah yum daa.

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.4) 2014-04-07 12:39
      • 0
      • 0

      88788878 dugaar vne tohirch zarna

      Хариулах