Долоо хоногт 4 өдөр ажилласнаар ажлын бүтээмж 40 хувиар өсчээ

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 08:41 цагт
Мэдээний зураг,

Microsoft компанийн Япон дахь салбар энэ зун “Ажил амьдралын сонголт” нэртэй уриалга бүхий хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Тус хөтөлбөрийн дагуу тус компани өнгөрсөн 8-р сард баасан гараг бүр ажилчдаа амрааж, долоо хоногт 4 өдөр л ажиллаж байсан аж. Уг хөтөлбөрийн дагуу Япон дахь Microsoft компанийн ажлын цаг огцом багассан ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ажилчдын ажлын бүтээмж даруй 40 хувиар өссөн болохыг онцолжээ. Ажлын цагаа багасгахаас гадна менежерүүд ажилчиддаа хурал зөвлөгөөн болон цахим хаягаа шалгах ажилд зарцуулдаг цагаа багасгахыг зөвлөсөн байна.

Ингэснээр ажилчид хурал зөвлөгөөнд 30 минутаас ихгүй хугацаа зарцуулж, эсвэл хурал зөвлөгөөн хийхийн оронд мессенжер ашиглан цахимаар харилцах болжээ. Хөтөлбөрийн төгсгөлд хийсэн судалгаагаар Япон дахь Microsoft компанийн 22 80 ажилчдын 90 гаруй хувь нь тус хөтөлбөр амьдралд нь эерэг нөлөө үзүүлсэн хэмээн хариулсан байна. Ажлын өдрийн тоог 4 болгосноор тус компани цахилгаанаа хэмнэж, албан байгууллагынхаа бусад зардлыг ч багасгаж чадсан аж.

Япон улсын хувьд ажлын цаг урттай, иргэд нь тогтмол илүү цаг ажилладаг гэдгээрээ алдартай бөгөөд хэт олон цаг ажилласантай холбоотой стрессээс үүсэх өвчин эмгэгээс болж нас барах явдал тус улсад ихээр гардаг байна. 2015 онд Японы зар сурталчилгааны Dentsu компанийн ажилтан Зул сарын үеэр амиа хорлосон ба албаны хүмүүс түүнийг амралтгүйгээр маш олон цаг ажилладаг байсан тухай дурдаж байсан аж.

microsoft tried a 4 day work week japan-н зурган илэрц

Үүнээс хоёр жилийн дараа Японы телевизийн сурвалжлагч хэт олон цаг ажилласны улмаас нас барсан юм. Тэрээр 159 цаг илүү ажилласан байжээ. Тиймээс ч Японд сүүлийн жилүүдэд албан байгууллагууд ажлын цагаа илүү уян хатан болгох, сар бүрийн сүүлийн баасан гарагт ажилчдаа эрт тараах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Microsoft компанийн хувьд Японд энэ жилийн сүүлээр дахин өөр хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаа ба ажилчдаасаа ажил амралтаа хэрхэн зохицуулах, ажлын үр бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар санал асууж, энэхүү санаачлагад нэгдэхийг бусад компаниудад ч уриалаад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.