
Ёс суртахууны үндсэн гол дүрмүүд
1. Урилга дуудлагагүй айлд хэзээ ч зочилж очиж болохгүй. Хэрэв та гэнэт ингэж зочин гийчинг хүлээж авсан бол халатаа өмссөн мөн бигудитай байж болно.
Их Британийн нэгэн хатагтай, хэрэв ийм гэнэтийн зочин гийчинг хүрч ирэхэд нь, тэрээр үргэлж гутал, малгайгаа өмсөөд, бас шүхэрээ барьсан байдаг гэж хэлжээ. Хэрэв гэнэт ирсэн хүн нь түүнд тааламжтай байх аваас тэр: "Өө, ямар азтай вэ, би дөнгөж сая гаднаас орж ирлээ!" гэдэг бол, тааламжгүй хэн нэгэнд бол: "Өө, ямар харамсалтай юм бэ, би яг одоо гадагшаа явах ёстой болоод байна." гэдэг ажээ.
2. Шүхэрээ албан тасалгаанд мөн зочилж очсон газраа дэлгээтэй байдлаар нь хатааж болохгүй. Түүнийгээ нугалж эвхэн, тусгай тавиур дээр тавих юм уу, эсвэл өлгөх ёстой.
3. Цүнхийг өвдөг дээрээ болон сандал дээрээ тавьж болохгүй. Ширээн дээр бол жижигхэн гоёмсог, барьж явдаг цүнхээ тавьж, том гар цүнхийг сандлын ард өлгөх эсвэл тусгай өндөр сандал байхгүй бол шалан дээр тавьж болно (ийм байдал нь ихэвчлэн ресторанд үйлчлүүлэх үед тохиолддог). Бичгийн гар цүнхийг шалан дээр тавина.
4. Целлофан уутыг зөвхөн супермаркетаас худалдан авалт хийснийхээ дараа гарахдаа, мөн нэрийн барааны дэлгүүрээс худалдаж авсан бараагаа цаасан брэндийн уутанд хийлгэн авч гарч болно. Тэдгээрийг дараа нь цүнхны оронд ингэж авч явах нь тохиромжтой.
5. Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний цүнх үүрч явж болохгүй. Харин эмэгтэй хүний пальто, хүрмийг хувцас солих өрөөнд орсон хойно нь л барьж байж болох юм.
6. Гэрийн хувцас гэдэг нь биед эвтэйхэн, ая тухтай, аятайхан харагддаг өмд, ноосон цамц юм. Харин халат, унтлагын хувцас бол өглөө ариун цэврийн өрөөнд ороход зориулагдсан бөгөөд орой нь угаалгын өрөөнөөс унтлагын өрөөнд ороход зориулагдсан байдаг.
7. Хүүхдийг тусдаа өрөөнд тогтсон цагт нь оруулсан бол өрөөнд нь орохдоо хаалгыг нь тогшиж заншаарай. Дараа нь тэр таны унтлагын өрөөнд орохоосоо өмнө мөн ийм ижил үйлдлийг хийдэг болно.
8. Эмэгтэй хүн аливаа албан тасалгаанд ганган бүрх малгай, гоёмсог ганган таван хурууны бээлийг өмсөж байж болно, гэхдээ энгийн малгай, бээлийг өмсөн орж болохгүй.
9. Олон улсын протоколын дагуу үнэт эдлэлийн нийт тоо 13-аас хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд үнэт эдлэлийн загвартай товчнууд ч орно. Бээлийн дээр бөгж зүүдэггүй, харин бугуйвчыг бол зүүхийг зөвшөөрдөг.
Гадаа гудамжинд гэрэл гэгээ муутай, бараан байх тусам гоёл чимэглэл нь илүү үнэтэй байдаг. Очир алмаазыг үдэш оройн болон гэрлэсэн бүсгүйчүүдийн гоёл чимэглэл гэж үздэг байсан бол сүүлийн үед өдрийн цагаар ч гэсэн очир алмааз зүүхийг зөвшөөрдөг болжээ. Залуухан охид бүсгүйчүүдийн хувьд бол ойролцоогоор 0.25 каратын алмааз бүхий эрдэнийн ээмэг тохиромжтой байдаг.
10. Рестораны захиалгын төлбөр тооцоог төлөх дүрэм: Хэрэв та "Би чамайг урьж байна" гэсэн хэллэгийг хэлвэл, гарах төлбөр тооцоог та төлнө байна гэсэн үг. Харин эмэгтэй хүн бизнесийн хамтрагчаа ресторанд урьвал мөнгөө төлдөг. Өөр нэг үг хэллэг бий: "Зоогийн газар орцгооё" - энэ тохиолдолд хүн бүр өөрөө төлдөг бөгөөд зөвхөн эрэгтэй хүн өөрөө эмэгтэйд тооцоог нь төлөхийг санал болговол, тэр эмэгтэй зөвшөөрч болно.
11. Цахилгаан шатанд эрэгтэй хүн үргэлж түрүүлж ордог ч, хаалганд хамгийн ойр байгаа хүн нь түрүүлж гардаг ёстой.
12. Машинд жолоочийн арын суудал хамгийн нэр хүндтэйд тооцогддог бөгөөд энэ суудалд зөвхөн эмэгтэй хүн л суудаг, хажууд нь эрэгтэй хүн суудаг болно, машинаас буухдаа хаалгыг нь онгойлгож бариад, хатагтайд гараа өгч буухад нь тус дэм болно, Хэрэв эрэгтэй хүн жолоо барьж байгаа бол түүний ард эмэгтэй хүн суух нь зөв. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн хаана ч сууж явж болох бөгөөд эрэгтэй хүн түүнд заавал хаалгбг нь онгойлгож өгөн, туслах ёстой. Сүүлийн үед бизнесийн ёс зүй гэгчийн хүрээнд эрчүүд энэхүү ёс суртахууны хэм хэмжээг зөрчих нь ихсэж, “Бизнесийн салбарт эмэгтэй, эрэгтэй хүн гэсэн ялгаа байдаггүй” гэсэн феминистуудын уриаг дэмжих хандлагатай болжээ.
13. Хоолны дэглэм барьж байгаа тухайгаа олон нийтийн дунд ярих нь ёс зүйгүй муугийн хэлбэр мөн. Түүгээр ч барахгүй бүр зочломтгой гэрийн эзэгтэйн санал болгож буй хоолноос татгалзах нь ийм үндэслэлээр бол байж боломжгүй зүйл юм. Та юу ч идэж чадахгүй байсан гэсэн түүний хоол хийдэг авьяас чадварыг нь магтан сайшаахаа мартуузай. Та бас архитай ч гэсэн харьцах хэрэгтэй. Яагаад ууж чадахгүй байгаагаа хүн болгонд хэлээд байх хэрэггүй. Хуурай цагаан дарс асуугаад, байвал, бага зэрэг балгахад гэмгүй.
14. Аар саархан жижиг ярианы хориотой сэдэвт улс төр, шашин шүтлэг, эрүүл мэнд, мөнгө зэрэг багтана. Тохиромжгүй асуулт: "Бурхан минь, ямар гээчийн хувцас вэ! Та үүнийгээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?" гм. Үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Зүгээр л сайхан гэгч нь инээмсэглээрэй. Тэгээд "Энэ бол бэлэг!" гэж хэлбэл зохино. Харилцааг өөр сэдэв рүү шилжүүлэх. Хэрэв нөгөө хүн чинь зөрүүдлэх юм бол, "Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна" гээд зөөлөн хэлээрэй.
15. 12 нас хүрсэн хүн бүрийг “та” гэж хэлэх ёстой. Зөөгч, жолооч нарт "чи" гэж хэлэхийг нь сонсох зэвүүн шүү дээ. Таны сайн мэддэг хүмүүст ч гэсэн албан тасалгаанд байхад нь "та", зөвхөн хувийн харилцааны байдлаар "чи" ярих нь дээр. Үүнд үл хамаарах зүйл нь бол таны үе тэнгийнхэн болоод ойр дотны найзууд чинь юм.
Хэрэв ярилцагч таныг зөрүүдлэн "нудчихвал" ямар хариу үйлдэл үзүүлэх нь дээр вэ? Эхлээд дахин асуу: "Уучлаарай, та надад хандаж байна уу?". Эсвэл зөвхөн төвийг сахисан байдлаар мөрөө хавчин: "Өө, өршөөгөөрэй" гэхэд л болно.
16. Эзгүй байгаа хүмүүсийг шүүн хэлэлцэх, өөрөөр хэлбэл зүгээр л хов жив ярих нь хүлээн зөвшөөрөгддөггүй. Бидний заншил ёсоор бол хайртай хүмүүсийнхээ талаар муу хэлэх, тэр дундаа нөхрийнхөө талаар ярихыг зөвшөөрдөггүй байх ёстой. Нөхөр чинь тийм л муу байсан юм бол салахгүй яасан юм бэ?
17. Кино театр, театр, концерт үзэхээр ирсэнийхээ дараа зөвхөн сууж буй хүмүүсийн өөдөөс харж суудалдаа очих хэрэгтэй. Эрэгтэй хүн түрүүлж явдаг.
18. Нас, эд баялаг, гэр орны асуудал, мөргөл залбирал, эмийн найрлага, хайр дурлалын холбоо, бэлэг сэлт, нэр төр, гутамшиг гэсэн есөн зүйлийг үргэлж нууцлах хэрэгтэй.
Эцэст нь - Жек Никольсоны ёс зүйн дүрмийн талаар:
“Би ёс суртахууны дүрмийг маш сайн мэдэрдэг хүн. Хэрхэн аяга тавагаа дамжуулах вэ. Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орилж хашгирах хэрэггүй. Хаалттай хаалгыг тогшихгүйгээр онгойлгож болохгүй. Хатагтайд зам тавьж өгөх. Энэ бүх тоо томшгүй олон энгийн дүрмийн гол зорилго бол амьдралыг илүү сайхан болгох л явдал шүү дээ. Бид эцэг эхтэйгээ архагшсан дайсагналын байдалтай амьдарч болохгүй шүү дээ, энэ бол тэнэглэл юм. Би өөрийнхөө зан араншинд их болгоомжтой ханддаг. Энэ чинь ямар нэгэн хийсвэр төдий зүйл биш шүү дээ. Энэ бол хүн болгонд ойлгогдох харилцан хүндэтгэлийн хэл юм."
Эх сурвалж: Ёс суртахууны хүрээ сайт
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.