БНСУ-ын Итэвоны цэнгээний газар орчмоор явсан ч шинжилгээнд хамрагдаагүй иргэнийг хатуу шийтгэхээ мэдэгдлээ

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Шөнийн цэнгээний газар, баар дамжин үйлчлүүлсэн 29 настай залуу 6-ны өдөр коронавирусын халдвартай нь батлагдсанаар түүний эргэн тойрны хавьтагч нараас халдвар тээгчид шинээр илэрсээр байна. 

Хамгийн аймар нь түүний явсан Сөүл хотын Итэвон дахь Кинг хэмээх клуб болон бусад бааруудад Монгол залуучууд олноор очдог билээ. Тэгвэл тэр орчмоор явсан иргэдээс болон гэр бүлийхнээс нь халдвар тээгчид илэрсээр байна. БНСУ-ын Гёнгги мужийн захиргаанаас Итэвоны баар, цэнгээний газраар үйлчлүүлээгүй ч, тэр хавиар явсан иргэддээ 5.11-5.17-ны хооронд үнэгүй шинжилгээ хийхээр болсон байна.

Харин нэр дурдсан баар цэнгээний газруудаар явсан боловч шинжилгээнд хамрагдаж өөрийгөө тусгаарлаагүй иргэнийг 2 жил хүртэлх хорих ял юмуу 20 сая хүртэлх воны торгууль төлөхөөр хатуу шийтгэхээ мэдэгджээ. Итэвон хороо, Нунхён хороо хавьцаа дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш явсан Гённги мужид амьдардаг манай иргэд ч гэсэн энэхүү боломжийг ашиглаад ковид19-ийн шинжилгээнд заавал хамрагдаарай. Гённги мужид манай иргэд ихээр амьдардаг Кимпо, Гуяан, Ансан, Аньян, Ханам, Сувон, Юнин, Намьянжү, Үйжүнбү, Пучонь, Пажу, Ёжу, Шихинг, Кванжу, Усан зэрэг хот суурин газрууд багтдаг.

Ц.Өнөрзаяа, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.