
Энэтхэгийн бөхийн тамирчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон тус улсын Бөхийн холбооны тэргүүн, парламентын гишүүн Бриж Бхушан Шаран Сингхийг баривчлахыг шаардаж жагссан байна.
Бриж Бхушан Шаран Сингхийг 7 тамирчин тэр дундаа насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буружтгаж байгаа аж. Тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, тамирчид түүнийг ямар ч баримт нотолгоогүй буруутгаж байна гэжээ.
Энэтхэгийн бөхийн холбооны тэргүүний эсрэг жагсаалд Токиогийн Олимпын наадмаар хүрэл медаль хүртсэн Бажранг Пуниа, Риогийн Олимпын хүрэл медальт Сакши Малик, Азийн наадмын алтан медальт Винеш Пхогат нар оролцжээ.
Жагсаалын үеэр өгсөн ярилцлагадаа Винеш Пхогат, "Бид ийм зүйлийн гэрч болох гэж медалийн эзэд болсон уу? Ямар ч тамирчин ийм улсын өмнөөс медаль битгий аваасай гэж хүсэж байна. Бид маш их зүйлийг даван туулж байна. Ямар ч тэмцээн уралдаанд орж чадахгүй, амьдрал зогсчихоод байна." хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
BAT
(197.211.63.97) 2023-05-20 05:17БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах