Шинэ журмаар хүүхдүүдийг хоёр цагаас илүүгүй тоглуулахаар болжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 09-нд 07:50 цагт
Мэдээний зураг,
 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсантай холбогдуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороо цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байгаа аж. Иймээс цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд холбогдох баримт бичгийг дарааллын дагуу бүрдүүлж энэ сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгүүлэх аж. Хөдөө орон нутагт цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчид баримт материалаа бүрдүүлж аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт хандана.

Шинэ тогтоолоор цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллах бөгөөд 9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх журамтай. Мөн хүүхдийг хоёр цагаас илүү тоглуулахгүй байхаар тус журамд заажээ.

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.