Эхнэр, нөхрөө хайраар дутаахгүйн тулд зайлшгүй анхаарах зүйл

Twitter Print
2022 оны 04-р сар 04-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн гол хоёр баганын хайр халамжийн тухай өгүүлье. Бүгд халуун хайраар дутах, дутаахгүйн тулд бие биенээ харилцан хайрлаж халамжлахдаа эрэгтэй/нөхөр/, эмэгтэй/эхнэр/ зайлшгүй анхаарч байх зүйл байна.

Юу вэ? гэвэл:

Та эхнэртээ, нөхөртөө дотны найз нартаа өөрийн дуртай зүйлээ л өгөхийг хүсдэг. Тийм ээ. Буруу юу байх вэ. Энэ байдлаараа хандсаны эцэст нь та “тэр миний сэтгэлийг ойлгодоггүй...” гэх зэргээр ярихад хүрнэ. Энэ нь бие биенээ хайрлаж халамжлахдаа өөрсдийнхөө онцлогийг төдийлөн ойлгоогүй байдал удаан үргэлжилсэнтэй холбоотой.

Гэрлээд 18 жил болж буй нэгэн эзэгтэй ярьж байна. "Хүмүүс өөрийн зан араншингийн онцлогоос шалтгаалан хайрын хэл нь өөр өөр байдаг гэдэг. Магадгүй зарим нь сайхан үг сонсох, үнсүүлэх, илүүлэх, тэврүүлэх, сайхан хоол идэх, хамтдаа зугаалах гэх мэт олон янзын мэдрэмжээр ойлголцдог байна. Амьдрал дээр эхнэр, нөхрүүд хайртай хүнээ өөр өөрийн аргаар хайрлан халамжилдаг. Харин юу хүсэж байгааг нь төдийлөн асуудаггүйд л алдаа нь оршдог. Тиймээс түүнийг асууж ярилцаж байж хайрлан халамжлах учиртай". Нээрээ тийм дээ.

Хүн өөрийгөө бусдын зан чанарт тохируулан гэрлэдэг мөртлөө гэрлэсэнийхээ дараа өөрийнхөө зан чанарт бусдыг тохируулахыг хичээдэг. Тэгсэнээсээ болоод харилцааны зөрчлүүд үүсдэг. Эрэгтэй нь эмэгтэйгээ өөр шигээ бодсоноор хариу үйлдэл үзүүлнэ гэж найдаж, эмэгтэй нь эрэгтэй хүнийг өөртэй нь адил мэдэрч үйлдэл гаргана гэж боддог. Иймэрхүү байдлаар бие биенийхээ ялгаатай талуудыг тодорхой мэдэхгүй байснаар зөрчлийн тухайлбал халамжаар дутаах, дутах үндсийг тавина.

Тодруулан үзвэл:

- Эрэгтэй хүн үнэрлэх, харах мэдрэхүй хурц бол эмэгтэй хүн сонсох, хүрэлцэх мэлрэхүй илүүтэй

- Эрэгтэй хүн эрч хүч, ур дүйтэй байдал, амжилт оролцоог чухалчилдаг бол эмэгтэй хүн харилцааг илүүтэй чухалчилдаг.

- Эрэгтэй хүн дотносолыг бий болгох арга барил, үйл ажиллагааг хамтад нь хийж дотно болдог бол эмэгтэй нь нөхцөл байдал, анхаарал, туслалцааг анхаарч, сэтгэл хөдлөлийг хуваалцах байдлаар дотносдог онцлогтой.

Гэр бүл судлаач Т.Намжил

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.