“Соёлын цаг” аян эхэллээ

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон НЗДТГ хамтран “Соёлын цаг” аяныг эхлүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. Нийслэлийн  есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна.  “Соёлын цаг” аян 10-р сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Аянд:

  • Дуурь бүжгийн эрдмийн театр

  • Драмын театр

  • Үндэсний урлагийн их театр

  • Улсын филармони

  • Хүүхэлдэйн театр

  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр

  • Хилийн дуу бүжгийн чуулга

  • Улаанбаатар чуулга

  • Цагдаагийн Сүлд чуулга

  • Номын сангууд болон музейн байгууллагууд оролцож байна.

​Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.