Хятадын шүүхээс хилийн хориг тогтоосон гадаад болон дотоодын иргэдийн тоо нэмэгдсээр байна

Twitter Print
2023 оны 05-р сар 03-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Цар тахлын үеэр 3 жилийн турш хилээ хаасны эцэст хэвийн амьдралдаа эргэн орж, эдийн засгаа сэргээх үүднээс Хятадын эрх баригчид БНХАУ нь гадаадын бизнес эрхлэгчдэд нээлттэй хэмээн сурталчлах болсон ч Бээжингийн зүгээс дотоодын болон гадны бизнес эрхлэгчдэд хилийн хориг тогтоох нь нэмэгдсээр байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

Safeguard Defenders хүний эрхийг хамгаалах байгууллагаас гаргасан тайланд бичсэнээр хилийн хоригт орсон хүмүүсийн жагсаалтанд олон арван мянган хятадуудаас гадна гадаадын иргэд багтжээ.

Түүнчлэн Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас гарахыг хориглох тухай шүүхийн шийдвэр сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.

Уг хандлага нь гадны бизнес эрхлэгчдийг түгшээж байгаа ба 2012 онд Си Жиньпин Хятадын төрийн эрхэнд гарснаас хойш Хятадын шүүх хилийн хоригийг хууль эрх зүйн хүрээнд өргөнөөр ашигласнаас гадна заримдаа хууль бусаар ашиглаж байсан тухай Safeguard Defenders байгууллага онцолжээ.

Тус байгууллагаас хийсэн судалгаагаар Хятадын шүүх хэдэн арван мянган Хятадын иргэдэд хилийн хорио тогтоогоод байгаа ба 1995-2019 оны хооронд гадаадын 128 иргэнд хилийн хорио тогтоосны дотор АНУ-ын 29, Канадын 44 иргэн багтжээ.

Ройтерс агентлагийн Хятадын Дээд шүүхийн датад хийсэн судалгаагаар 2016-2022 онд хилийн хориг тавьсан шийдвэр өмнөх үеийнхээс 8 дахин нэмэгдсэн болохыг олж тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид тагнуулын эсрэг хуулиа чангатгаж, тагнуулын хэргээр шалгагдаж байгаа ямар ч улсын иргэнд хилийн хориг тавихыг зөвшөөрсөн байна.

Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Хятадын хилийн хоригт орсон иргэдийн шалгагдаж буй хэргүүдийн дийлэнх нь эрүүгийн бус иргэний хэрэг аж.

АНУ, Европын холбоонд л гэхэд хилийн хоригийг иргэний хэрэгт холбогдсон хүмүүст тогтоодоггүй, зөюхөн эрүүгийн тодорхой гэмт хэргийн сэжигтнүүдэд тогтоодог аж.

Өнгөрсөн хэдэн долоо хоногт Хятадад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэд хэдэн компанийг Хятадын талаас шалгаж эхэлсэн ба өнгөрсөн сард л гэхэд Шанхай дахь Америкийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Bain компанийн оффисуудад шалгалт хийсэн байна.

Европын холбооноос Бээжин гадаадын хөрөнгө оруулалт татах хүсэлттэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ гадаадын бизнес эрхлэгчдэд хилийн хориг тавьж байгааг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.

Хилийн хоригт орсон Хятадын иргэдийн хувьд ихэнх нь санхүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс, хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчид, Шиньжааны уйгарууд байгаа аж.

Хятадын шүүхийн статистик мэдээгээр 2018 онд шүүхээс нийт 34 мянган хүнд хилийн хориг тавьсан нь өмнөх жилийнхээс 55 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.56) 2023-02-22 12:16
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

      (129.205.124.221) 2022-08-08 14:36
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.124) 2019-11-04 16:25
      • 0
      • 0

      Zov um hiij bna sh dee r yndesnii yildver hkmongoldoo hogjyylj ehleh geheer l tor zasag n saad bolood atasrhagchid hel amaa bilyydeed. bh um Ymar Nomtoibayr shig ulsiin mongoor haiguuli hiisen Tom ordiig hulgailchihaaf hun alchihaad ter mongooroo hahuuldaj ard tymniig doromjilj tor Barisal luivarchidtai evsechiheed bgaa bish Hog ashiglaad um hiih geed bna hedging oilgohgyi bna uu Archasgyi ideechingyyd ajild n bitgii saad uchruulaach