Иракт есөн настай хүүхдүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч магадгүй гэв

Twitter Print
2014 оны 04-р сар 10-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Иракийн парламентын олонхи болох Шиа урсгалынхан эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй гэрлэлтийн тухай шинэ хуулийн төслийг сонгуулийн өмнөхөн боловсруулаад байна.  Уг төсөлд зааснаар 9-өөс дээш насны хүүхдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрч байгаа аж.

Ийм хуулийн төсөл гаргаж ирсэн нь энэ сарын 30-нд болох парламентын сонгуулиар лалын шашны Шиа урсгалынхны дэмжлэгийг хүлээх гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Одоогийн Иракийн хуулиар 18 нас хүрсэн бол эцэг, эхчүүдийн зөвшөөрөлгүйгээр гэрлэхийг хүлээн зөвшөөрдөг аж. Мөн 15 нас хүрсэн охин хүнтэй гэрлэх бол асран хамгаалагчийн зөвшөөрлийг заавал авдаг байна. 

Иракийн Ерөнхий сайд асан Айяд Аллави охидыг хэт эрт гэрлүүлэхийг зөвшөөрсөн шинэ хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр гэрлэлт нэрийн дор бага насны охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлэх явдал ихэснэ хэмээн үзжээ. 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.