Япон улсад өчигдөр гурван хоригдлыг цаазаллаа

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Япон улсын эрх баригчид өчигдөр онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гурван хоригдлыг цаазаар авсан байна. Энэ нь аравдугаар сард ерөнхий сайдаар томилогдсон Фумио Кишидагийн засгийн газрын анхны цаазын ял гүйцэтгэл болжээ.

Хамгийн сүүлд 2019 онд тус улсад цаазын ял гүйцэтгэж байв. Хоригдлуудын нэг 65 настай Ясүтака Фүжиширо 2004 онд 80 настай өөрийн авга эгч болон бусад зургаан хүний амийг алх, хутга хэрэглэн хөнөөж байжээ.

Нөгөө хоёр нь болох 54 настай Томоаки Таканезава, 44 настай Мицүнори Оногава нар 2003 онд тоглоомын газрын хоёр ажилтны амийг хамтран хөнөөж байсныг Япон улсын хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Япон нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас цаазын ялыг хэрэгжүүлдэг цөөн хэдэн улсын нэг болдог. Одоо тус улсад цаазын ялтай 100 гаруй этгээд шоронд хоригдож байгаа гэсэн мэдээлэл бий.

Япон улсын хувьд ялтныг маш удаан хугацаанд хорьсны эцэст зөвхөн дүүжлэх аргаар цаазалдгаараа онцлогтой. Ялтан хэзээ цаазлуулахаа мэдэлгүйгээр олон жил хоригддог нь маш хатуу шийтгэл болдог байна.

2019 онд гурван хоригдлыг цаазалсан бол 2018 онд 15 хоригдлыг цаазалсны 13 нь 1995 онд Токиогийн метронд сарин хий цацаж, иргэдийг хордуулсан Аум Шинрикё шашны бүлгийн гишүүд байжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг Япон улс цаазын ялыг хэрэгжүүлсээр байгааг байнга шүүмжилдэг. Харин тус улсын олон нийт цаазын ял хэрэглэхийг хүчтэй дэмжсээр байгаа юм.

Эх сурвалж: AFP

Насанцогт Энхбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.169.55.113) 2014-04-12 12:08
      • 0
      • 0

      Uran buteelchidees ni zovshoorol avalgyi zarvtaraadag gedgiig uzegchid neddeggyi . Xaramsaltai

      Хариулах