Нисдэг тэрэг нь далайд осолдсон тул тасралтгүй 12 цаг сэлж эрэгт хүрчээ

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Зорчиж явсан нисдэг тэрэг нь Мадагаскарын зүүн хойд эрэг орчим осолдох үеэр Мадагаскарын цагдаагийн газрын дарга 57 настай Серж Желэ нисдэг тэрэгний суудлыг ашиглан тасралтгүй 12 цагийн турш сэлсээр эрэгт хүрч, аврагджээ.

Эрэгт хүрcэнийхээ дараа тэрээр, "Миний үхэх цаг болоогүй юм байна. Надад ямар ч бэртэл гэмтэл байхгүй, зүгээр л жоохон даарсан. 24 цагийн дараа гэхэд би эргээд ажилдаа орж чадна." хэмээн ярьжээ.

Тэрээр осолдсон нисдэг тэргэнд өөр гурван зорчигчийн хамт нисч байсан ба тэд Мадагаскарын эргээс холгүй хөлөг онгоц живсэн газар луу явж байжээ.

Живсэн хөлөг онгоцонд 130 хүн зорчиж байсны 21 нь амиа алдаж, 60 нь сураггүй алга болжээ.

Серж Желэ уг асуудлаар Мадагаскарын Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайдтай ярилцан, осол болсон газрыг шалгахаар замдаа явж байсан аж.

Түүнтэй хамт нисдэг тэргэнд байсан 3 хүний нэг нь эсэн мэнд олдсон ба үлдсэн 2 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.13) 2014-04-12 10:07
      • 0
      • 0

      За нээрээ vнэхээр л зев ярьж. Бассейнд хvртэл улс тержеед байхдаа яахав дээ. Байгууллагаа еедьнь татаж байгаа нь сайн байнаа. Санаачлагатай сайн л ажиллах хэрэгтэй дээ. Бас хvvхэд залуучуудын очдог, vйлчилгээний байгууллага гэдэг vvднээс хvмvvсийнхээ харилцааны соелд дээд зэргээр анхаармаар байгаа юм.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.95) 2014-04-11 12:59
      • 0
      • 0

      За нээгдсэн л бол боллоо доо. Яг муухай хар утаатай үеэр хүүхдээ сэлүүлж уушгийг нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм. Засвар үйлчилгээгээ сайн хийгээд тасралтгүй ажиллах л их чухал даа.

      Хариулах