Apple болон TikTok компаниуд Бээжинтэй ямар харилцаатай болохоо мэдүүлэхээс татгалзжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 14:21 цагт
Мэдээний зураг,

Хятадын Tiktok компанийн АНУ дахь салбар болон Apple компани Бээжинтэй ямар харилцаатай болохоо АНУ-ын Конгрессийн өмнө мэдүүлэхээс татгалзжээ.

Энэ мягмар гарагт АНУ-ын Конгресст болох хурал нь Америкт төвтэй технологийн компаниуд БНХАУ-тай ямар харилцаа холбоотой тухай, энэ нь Америкийн Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх эсэхийг тодорхойлох зорилготой аж. TikTok компанийн зүгээс тус хуралд төлөөлөгчдөө илгээх боломжгүй ч Конгресстэй "үр дүнтэй хамтран ажиллахад" бэлэн хэмээн мэдэгдсэн бол Apple компани ямар ч тайлбар өгөөгүй байна. Түүнчлэн Конгрессийн уг хуралд өөр ямар ямар компаниуд оролцож, мэдүүлэг өгөх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

Image result for TikTok and Apple decline to testify over China

Энэ талаар Америкийн Бүгд Найрамдах намын сенатор Жош Хаули өөрийн твиттер хуудаснаа, "Би Apple болон TikTok компанийг мягмар гарагийн хуралд Бээжинтэй хийж буй бизнесийнхээ тухай, энэ нь АНУ-ын хэрэглэгчдэд ямар эрсдэлтэй талаар мэдүүлэг өгөхийг хүссэн. Гэтэл уг хоёр компани хоёулаа мэдүүлэг өгөхөөс татгалзлаа. Ямар нэг нуух зүйл байна уу?" хэмээн бичжээ. Axios мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа Жош Хаули томоохон технологийн компаниудын алинд нь ч итгэдэггүй гэдгээ мэдэгдэж байсан ба Apple компанийг Тайванийн далбаа бүхий эможи, Хонгконгийн жагсагчдын ашиглаж байсан аппликэйшнийг устгасан явдлыг буруушаасан мэдэгдэл гаргаж байжээ.

Image result for TikTok and Apple decline to testify over China

TikTok компанийн зүгээс хэзээ ч Бээжингийн хүсэлтээр ямар нэг контент устгаж байгаагүй, тийм хүсэлт ирсэн ч зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ба АНУ дахь хэрэглэгчдийн мэдээлэл АНУ-даа л хадгалагдана гэжээ. TikTok компанийн TikTok аппликэйшний АНУ-ын хэрэглэгчдийн 60 хувь нь 16-24 насныхан байдаг ба тус компанийн толгой компани болох ByteDance 2017 онд Musical. Ly нэртэй нийгмийн сүлжээг 1 тэрбум ам. доллараар худалдан авсан аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.