Түүх тэдний эсрэг байгаа ч….

Twitter Print
2014 оны 04-р сар 10-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд Испанийн “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, Английн “Челси” багууд шалгараад байна. 1955 онд гараагаа эхэлсэн "Аваргуудын лиг"-ийн тэмцээн 1992 оноос шинэ системээр явагдах болсон. 1955-1992 оны хооронд тус тэмцээнд дараалан түрүүлсэн багууд нь Испанийн "Реал Мадрид", Италийн "Интер Милан", "Эй Си Милан", Голландын "Аякс", Германы "Бавари Мюнхен", Португалын "Быенфика", Английн "Ливерпуль", "Ноттингам Форест" гэсэн наймхан баг байдаг. Харин 1992 оноос хойш дараалан түрүлсэн баг байдагггүй. Италийн хоёр Гранд "Эй Си Милан", "Ювентус" гурван жил дараалан шигшээд шалгараад хоёр дараалж түрүүлж үзээгүй. Мөн Английн "Ман.Юнайтед" 2008 онд түрүүлээд, дараа жил нь шигшээд шалгарсан ч алдарт "Барселона" клубт хожигдож байсан. Эндээс харахад Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнд хоёр дараалан түрүүлэх нь ямар ч шилдэг багт хэцүү даваа юм. Өнөө жил "Бавари Мюнхен" энэ амжилтыг анх удаа давтах уу, үгүй гэдгийг харах л үлдэж байна. Өнгөрсөн жил Германы аваргууд таван тэмцээнд түрүүлж цом хүртсэн. Харин "АВАРГУУДЫН ЛИГ"-т түрүүлж чадвал 1992 оноос хойшхи хамгийн шилдэг клуб нь болно. Түүх тэдний эсрэг байгаа ч П.Гвардьолагийн залуус бүхнээ дайчилж шинэ түүхийг бүтээхийг сая, сая хөгжөөн дэмжигчид нь тэсэн ядан хүлээж байна. М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.